Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн тухай мэдээллийг малчид ирүүлж байна. Энэ мэдээллийн мөрөөр Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахаас тодрууллаа.
-Танай аймагт өвс тэжээл муудсантай холбоотойгоор хонь хулгана барьж идсэн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодруулна уу?
-Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан. Энэ мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн нутаг дэвсгэр дээр ажилласан. Бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь хулгана барьж идсэн байна. Бэлчээр, өвс сайтай газар бол ийм зүйл болоогүй.
-Хэзээнээс ийм зүйл болсон юм бол?
-Мэр сэр, цөөн айлуудын хонин сүрэгт саяхнаас ийм тохиолдол илэрсэн. Бэлчээрийн доройтолтой болохоор хонь, мал уурагийн дутагдалд орж байна. Уурагийн дутагдалд орохоороо хулгана барьж идэж байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан.
-Мал өвс, тэжээлийн хомсдолд орсонтой холбоотойгоор сум, орон нутгийн удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Бэлчээрээ сэлгэж нүүхийг малчдад зөвлөж байна. Мал эмнэлгийн газраас өвчтэй малд бол хордлого тайлах болон антибиотикийн эмчилгээ хийдэг.
-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?
-Өнгөрсөн онд манай аймгийн Мөрөн суманд нэг айлын хонин сүрэг хулгана барьж идсэн нь бүртгэгдсэн. Сүхбаатар аймагт ч мөн өнгөрсөн жил хонь хулгана барьж идсэн тохиолдол бүртгэгдсэн юм билээ.
Сэтгэгдэл ( 65 )
Зуданд гарч чадахгуй хашсан хонинууд бие биенийхээ ноосыг зулгааж иддэг учир унэн байх
Хулгана идэж байхыг нь харсан юм бол тухайн үед нь зургийг нь авсан байлгүй дээ зургийг нь тавиач
tiim hurdan honinuud uu hulgana bultas geed alga bolmooriin
Улсаас тусламж гуйж байхаар малчид мянгат байж 100 мал зараад хэдэн машин өвс авч чаддаггүй юм у бүгдийн үхүүлж байхлаар
Өө энэ малчид залхуу байна өвсөө сайн бэлдээч малын тэжээл тарьсан ч болно ш дээ
Уургийн дутагдалд орцон юм бол удахгүй хоточ нохойгоо барьж идэх нь лдээ.Бѳѳнѳѳрѳѳ нийлээд дайрвал ганц нохой юу болохов кккк
malin mahaa uchnuun unetei zardag bas tsagaan idee n une n diildehgui bna odoo tgd iim yum yarij bdg baigaliin gamshig gej boloh ch arga hemjee awah ystoi bzde
Uvsuu sain beldel dee malchid malaa suugee zaraad mungu oldog l bizde mal mallah ch hetsuu hund ajil ni ajil ldaa tegehdee tsagaan ideee Gee hurtel zardag hund zugeer ugduggui l bh tiim bhoor uursfuu uvsuu sain beldmeer ym
турж үхэх гэж байж хулгана хөөж явах бол хэцүүл дээ
Нэа сайгүй л хонь; хулгана барьж идэж байна даг. Төв аймгаар ч гэсэн. Манай хонь хулгана идэж л байлээ
Энэ жил хулгана, ирэх жил хүн барьж идэх юм байна л даа. Хонинд баригддаг хулгана ч гэж юу байхав. Хашаад байсан биз. Залхуу малчин аөвс иддэг амьтныг маханд ортол нь хорисон биз.
Уургын дутагдалд ортол нэг газар б.гаа малчин гэх мангарыг намар малтай нь бойнд явуул..
Tsuljiltiin gol buruutan ni uursduu shude ubs tejeelee oligtoihon abch boldogui yumu. 100 honitoi bol 10iig ni zaraad ubs tejeelee hudaldaad abaach hohi ni umhii shibree arilgaj chadahgui hir unertuulsen archaagui orkuud
Ай ой хээв нэг л ярилцлага өгөхийг... Түүнийг нь бахархалтайгаар улс орон дэлхий даяар цацахыг бахархалтайгаар ,,, бахархалтайгаар.????????
Тѳрийн түшээ нь хүчин хийж, хүн боож унагааж, ждүчнээр цоллогдохоос наагуур мэдээ байна. Тэр малчид нь яасан амьтас вэ? Малынхаа тоо толгойг зохицуулмаар юм. Хэтэрхий шунаж малын тоонд хэт анхаарсанаас энэ болрв уу.
Одооны малчид бэлчээр сэлгэнэ гэж байхгүй нэг шавар амбаар барьж суучихаад л жтлийн 4 улиралд нэг л буурин дээрээ суугаад л байна зуслан намаржаа өвөлжөө хаваржаа гэж байхгүй нэг газраа ээрээд л идүүлээд байхаар бэлчээр яаж нөхөн сэргэх вэ дээ ургамал үрээ хаяж хөрс өөрөө нөхөн сэргэх боломж олгохгүй халцгай болтол нь суугаад байгаа юм чинь аргагүй шүү дээ малчид нь малчин байхаа больсон өнөө үед юм болгоныг мөнгө гэж хардагаас болж байгаа юм аа дээр үед малчид 4 улиралдаа нүүж малаа хариулдаг байсан даа тэгж нүүдэл хийж бэлчээрээ доройтуулалгүй малч ухаанаар хандаж байсан даа мал нь өвчлөхгүй
Хэнтийн удирдлагууд енгет чулуугаа ухуулж херсее орвонгоор нь сvйтгvvдсэн газраа ургамалжуулах арга хэмжээ авахгvй юмаа. Одооноос тарих олон настын vр олж бэлдэж байгаад бороо орохтой зэрэг херсенд цацчихад хар аяндаа л ургачихна ш дээ
Odoo ene honinuud chononoos ailtgui bolj ee
онигоо юмуу тийм муур шиг овжин хонь байна уу хааяа өлсгөж хулганаа бариулж байвал зүгээр юм биш үү энэ ШУ-ны нээлт ч манай нутгаас гарлаа даа
WTF
tsevuun tsag irjee
MUUDSAN MALD ADUUNII ELEG UGUUD GAIGUI BOLDOG ...GEHDEE HONI HULGANA BARIJ IDEHED BAS ZAI BAIGAA
Энэ бол шал өөр зүйл нэг ёсондоо тэмцэл төр хийгээд хүмүүс нь чадахгүй бол мал хонь өөрөө тэмцхээр шийдсэн хэрэг хэнтий сүхбаатар төв дундговь аймгуудын нутгаар үлийн цагаан огтоно маш их бүр гамшгын хэмжээнд хүртлээ олширсон шүү дээ тэд малын бэлчээрийг сүйтгэж байна өнөөдөр төр засагт хонь огтонбг идэж устгаж аииараа анхааруулж байна шүү
Honi hulgana ideed chono uvs iddeg bolsiin bnlda hoitongoos honi yamaa niseed yavchihiin bnlda
Арчаагүй залхуу малчид өвс тэжээл худалдаж авахад яадгийн. Мах сүү ноос ноолуур арьс бүх юмыг нь үнэлэхийн дээдээр үнэтэй үнэлж зардаг биздээ.
Энэ үнэн шүү.Хүмүүст сонин сонсогдож байгаа байх хонь хулганийг хөөгөөд барьж байна.Малчид залхуу байна өвс муу газраасаа нүүхгүй байна.
Хэзээ ч тийм юм байхгүй. Хөдөөнийхөн худлаа шааж үнэгүй өвс авах гэж байгаа санаа нь тэр. Хулгана хонинд баригдлаа юу, хонь муурнаас овсгоотой хөдөллөө юу. Баримжаатай шаа. Хөеө идсэн байж болно.
Hulgana tgeed honind barigddagl um bhdaa
өлийн цагаан огтоно нь бэлчээрийг сүйд хийгээд байдаг болохоор амьтан хүртэл мэдэж байгаа юм байлгүй дээ
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хувь хүмүүс, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 2% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
choir yavah zamd mashind dairuulj uhsen hulganii srgiig honi idej baihtai taarsan unen baijee
Цөвүүн цаг ирж байгаа юм байна даа. 60-70 сая ашиг шим муутай мал эцэст нь өлдөөд хүүхэд рүү дайрдаг болох юм биш биз?
tolgoitoi solom ungui av selenged
Удахгүй хонь хүн барьж идэх байх
Ug n malchid maldaa huchit tejeel beldej uguh yostoi tegj baij mineral dutagdaliig n nuhdug. Odoonii malchid shal zalhuu archaagui huchit tejeel beldehees zalhuuraad baina!!!
арай худлаа байхаа мал хулгана идээд байхдаа яаахав дээ
Ene bol malchidin buruu bishee tor zasag olon zuun jil mongol ulsig tejeej awch ywaa hezeech shawhagdaggvi baylag mal svregtee zow bodlog gargaj toog bish chanart anhaarch olon malti hvnd ogdog shagnalaa odoo chanartai ashig shim saitai mal vilwerleg bailg saijruulsan hvnd ogoh hergtei
Зудтай жил хулгана идэж л байдаг шүү дээ. Олон жилийн өмнө Баянхонгорт маш их цас зуд болж малчин залуу нэг хонио гаргаж шөлийг нь хонинууддаа өгсөөр байгаад цас ханзарч борог өвстэй залгаж байсан тухай мэдээ гараад л байдаг байсан. Одон өдрийг өнгөрөөсөн байдаг.
Өвс тэжээл авч өгөхгүй хэнээр авхуулах гээд бгаан даварцан арчаагүй малчид
ямар аймаар юм бэ. аргагүй л цаг зэвүүн болжээ
За хонь махан идэштэн болдог юм бна.цөвүүн цаг ч ирж дэ
Хэнтий Сүхбаатараас хонины мах авч идэлтгүй юм байна Бузар юм Цөвүүн цаг ирж хонь махчин болж байна
Ээ бүү үзэгд! Хонь мах идэж байхыг үзэх зуун гэж. Хүн бүр хүнээ барьж идэх нь холгүй ядуурал гачигдал. Тэжээл байсан бол юу гэж ингэх вэ дээ. Төрсөн үрээ хүчиндэх эрстэй монгол нэртэй гутамшгийн улсад юм юм үзэх нь ээ.
хулгана идээд үхэсэн хонийг уб руу манхы захруу марш
.Баахан туранхай чалх муутай мал өсгөж бэлчээр талхалж байхаар сүргийн тоогоо цөөлж чанаржуулмаар байна. Бэлчээрийн даац хэтэрсэн. Өнгөрсөн намар малаа цөөлөх байж. Монголчуудаа тэжээсэн бол аштай вэ дээ. Худлаа үнэрхээд махаа үнэд оруулаад байсан. Одоо ингээд өлдөөд үрэгдээд хэнд ч хэрэггүй боллоо. Таарууханыг нь нядлаад эргэлтэнд оруулсан бол бид ч цатгалан, малчид ч мөнгөтэй байх байлаа гэж. Ер нь ямар ч аж ахуй эрхлэх байсан сайн тооцоотой, ухаалаг баймаар байна шүү
Мал хулгана идэх дохиолдол байдаг ер нь цаг хатуурхаар бүүр их болдог адуу бор шувуу идэх тохиолдол ч гарч байсан
Исландад хонио зарим үед загасаар тэжээдэг мах нь загасны амттай байдаг гэж сонсож байсан юм байна, мал мах иддэг нь үнэн болох нь уу?