Видео: Азийн АШТ-ий мөнгөн медальт А.Батцэцэгийн барилдааны бичлэг

2019 оны 04 сарын 26

БНХАУ-ын Си Ань хотын Электрон, шинжлэх ухааны их сургуулийн спорт цогцолборт болж байгаа бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өчигдөр эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжиллээ.

Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанууд болж, манай бөхчүүд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадам болон 2018 оны Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

А.Батцэцэг Вьетнамын Дао Ти Хуонийг оноогоор цэвэр 10:0 ялсан.

Хагас шигшээд 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манжу Кумариг 15:6-гаар ялсан.

Финалд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Японы Юзүка Инагакитай хүч үзэж оноогоор цэвэр 0:10 ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top