БОКС: Э.Цэндбаатар АЗИ ТИВИЙН АВАРГА боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Өнгөрсөн жилийн Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар дахин Азийн дэвжээнд түрүүллээ. Тайландад болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий 60 кг-ын жингийн финалд манай тамирчин Казахстаны З.Сафиуллинтай алтан медалийн төлөө өрсөлдлөө. Закир Сафиуллин 2015 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай, 32 настай тамирчин. Дөрвөн жилийн өмнө 2015 онд тивийн аваргын финалд манай Д.Отгондалайд ялагдаж байсан юм.

Тоглолтын эхний үе аваа өгөөтэй, харилцан цохилцон өнгөрсөн ч Э.Цэндбаатарын зүүн гарын цохилт арай илүү оновчтой байлаа. Хоёрдугаар үед ч тамирчид хэн хэнээсээ илүүрхэх юмгүй тэнцүү тоглож дуусгасан. Харин сүүлийн үед Э.Цэндбаатар илүү ажиллаж, давамгайлснаар шүүгчид санал нэгтэй манай боксчинд ялалт өгсөн юм.
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Ийнхүү энэ жилийн Азийн аваргын тэмцээнээс манай боксын шигшээ баг тивийн аваргатай ирэхээр боллоо.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука ука(202.126.88.37) 2025 оны 03 сарын 13

Монголын минь бахархалт Боксер

1  |  0
Hh(172.56.3.27) 2025 оны 03 сарын 13

Gaihamshigtai biye byaldartai gaihaltai huchtei hovorhon toroh boxchin shdee olympod finaldaarai

1  |  0
зочин (182.160.37.87) 2025 оны 03 сарын 13

дээд жиндээ жижигдэнэ.жин хасвал сульддаг юм болов уу?олимпод ямар жинд орох юм бол их л эрлийз болчихлоо,яана даа?

1  |  0
зочин (182.160.37.87) 2025 оны 03 сарын 13

хүмүүжээгүй байна .Төрийн дуулал явж байхад малгайгаа авч хүндэтгэл үзүүлэхээ сураагүй л байна. малгайгаа буруу харуулж тавиад бас л овилгогүй байна даа. хэзээ ухаан суух юм.

1  |  0
oke(59.153.115.62) 2025 оны 03 сарын 13

Boksd olimpiin bus jin gj bhgbi

1  |  1
Д.Лхагвасүрэн(66.181.160.31) 2025 оны 03 сарын 13

Гайхөлтай. Одоо дэлхий, олимпоос л мёдал зулгаах... Харин ямарыг авах нь яаж хөдөлмөрлөхөөс шалтгаална.

1  |  0
zochin(112.72.11.109) 2025 оны 03 сарын 13

ooo olimpiin bus jin yumu

2  |  0
зочин(202.170.70.16) 2025 оны 03 сарын 13

баяр хүргэе. мунлаг байна. Гэхдээ токиогийн олимпийн хөтөлбөрөөс 60 кг хасагдсан нь харамсалтай

2  |  0
Close menu