Архангай, Дундговь аймгийн зарим сумдад цастай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Өнгөрсөн хоногт Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун, Булганы өмнөд хэсгээр 0.0-5.0 мм цас, бороо орсноос хамгийн их тунадас Дундговийн Мандалговьд 5.0 мм, Гурвансайханд 3.0 мм орсон байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр өглөөний /2018.04.26/ 08 цагийн өртөө харуулын талбай дээрх хэмжилтээр Архангайн Өлзийтөд 1.0 см, Дундговийн Мандалговь, Адаацагт 2.0 см цасан бүрхүүл түр тогтсон байна.

Говийн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-4 градусаар сэрүүсч, бусад нутгаар 1-8 градусаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Говийн бүс нутгаар +6...+12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +19...+24 градус, бусад нутгаар +11....+17 градус байв.  

Өнгөрсөн хоногт Архангайн Өлзийтөд 1.0 см, Дундговийн Мандалговь, Адаацагт 2.0 см цасан бүрхүүл тогтжээ

Зүүн болон говийн аймгуудын нутгаар өмнөх хоногоосоо 1-7 градусаар хүйтэрч, бусад нутгаар 1-14 градусаар дулаарч Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -3...-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор  +6...+12 градус, бусад нутгаар  0...+7 градус хонов.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон  говь, тал  хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +10...+12 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4..-6 градус, бусад хэсгээр 0 градус орчим байв.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top