ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Өнөөдөр 2019.04.29. Монгол эх оронд маань нар 05 цаг 40 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 6 градус, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. АНУ-д Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр.

Энэ өдөр алдарт жүжигчин Даниэл Дэй-Льюс, Ума Турман, Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович, Их дуулгын найман удаагийн аварга, Америкийн талбайн теннисч Андре Агасси, Азийн хамгийн их ашиг олсон дуучин, дива Анггун, Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки Чиотайкай Рюжи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1951 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар Түвдийн тусгаар тогтнолыг хэрэгсэхгүй болгож, автономит эрх олгов.

1953 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Лос-Анжелес хотын “ABC” телевизээр гурван хэмжээст нэвтрүүлэг цацжээ.

1965 оны энэ өдөр Пакистаны Сансар болон агаар мандал судлалын хүрээлэн “Рехбер” хөлгийг амжилттай хөөргөв. Пакистан улс түүхэндээ долоо дахь удаагаа сансрын хөлөг хөөргөсөн нь энэ болсон юм.

2011 оны энэ өдөр Их Британийн ханхүү Уиллиам болон Кэйт Миддлтон нар Вестминстерт хуримласан билээ.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл хийхэд сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, хувцас эсгэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top