НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан өнөөдөр /2019.04.26/ хуралдаж, хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв.

Төлөөлөгчид тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Д.Бадарсан, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Л.Нарантуяа, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров нарыг оруулах саналыг дэмжиж, баталлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top