БЗД-ийн иргэн Б-гийн хүүхдэдээ өгөхөөр авсан гялгар уутан савлагаатай тарагнаас хулгана гарч ирсэн гэх мэдээллийг редакцид ирүүлсний дагуу бид иргэн Б-тэй холбогдож, болсон явдлыг тодрууллаа.
Тэрбээр баасан гаригт /2019.04.26/ Баянзүрхийн товчооны ойролцоох “Сансар” худалдааны төвөөс “Сүү” компанийн үйлдвэрлэдэг "Амтлаг" тараг худалдаж авсан гэв.
Б энэ талаар “Баасан гаригт худалдаж авсан таргийг өнөөдөр /2019.04.28/ задалсан. Тарагны ихэнхийг хүүхдэд өгч дуусах үед гялгар уутнаас сарвуу цухуйсан. Гайхаж цочирдоод шалгатал үхсэн хулгана байсан. Маш их гомдолтой байна. “Сүү” ХК-тай холбогдож, гомдол гаргах гэсэн боловч утсаа авахгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагууд руу холбогдсон ч амралтын өдөр болохоор бас л учрыг нь олох хүнгүй байна. Элдэв халдвар авсан байх вий гэж болгоомжлон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаад байна. Дараа нь бид дүүргийн цагдаад гомдол гаргана. Холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандана" гэлээ. Тэрбээр мөн хэсэг хугацааны дараа холбогдоход "Компанийн зүгээс мэргэжлийн байгууллага хянаж шалгаагүй байхад сошиалд мэдээлэл тавилаа. Батлагдаагүй мэдээлэл байна гэсэн шаардлага тавьсан тул фэйсбүүкт оруулсан мэдээллээ түр авсан" гэлээ.
Харин "Сүү" ХК-ийн зүгээс эл асуудалд тайлбар хийж, мэдэгдэл гаргаад байна.
Мэдэгдэлд "Сошиал суваг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Сүү" ХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, ор үндэсгүй мэдээлэл цацагдаж, компанийн болон брэндийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. "Сүү" ХК- ийн бүтээгдэхүүний савлагаа нь битүү шугамаар явагддаг, дамжлага бүрт зориулалтын нарийн шүүлтүүр байршуулж, чанарын өндөр хяналт тавьж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын байнгын хяналтан дор үйлдвэрлэгддэг тул гадны биет орох ямар ч боломжгүй юм. Үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү хуурамч мэдээлэлд эрхэм хэрэглэгч та бүхэн шүүмжлэлтэй хандахыг хүсье. Энэ асуудлаар бид мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно. "Сүү" ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг биднээс албан ёсоор авч, санал хүсэлтээ нээлттэй ирүүлнэ үү" гэжээ.
Сэтгэгдэл ( 49 )
ih hariutslagagui yum boljee tarag avch uuna gehees sejig turuud bn aaoo
ямар балиар юм бэ. сүү компаний бүтээгдэхүүнд итгэл алдарлаа. битүү энтэр гэж хуцаад байхдаа яахав дээ. буруугаа хүлээх хэрэгтэй дээ. ард түмнээ доромжилж юугаар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм билээ. мөнгө гэж улайрсан муу шуналын туламнууд. бүр дургүй хүрчихлээ. энэ үйлдвэрийг хааж зогсоовол таарнаа.
shijgiin gazar dahij avahgu
ГАДААД ДОТООДЫН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮРГЭЛЖ ШАЛГАЖ ХЭРЭГЛЭЖ БАЙ ХЯНАЛТГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЭД БИДЭНД ҮРГЭЛЖ ЗАРЖ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ
Хулгана байтугай ялаа ч орох боломжгүй Сүү ХХК-ийнхаан та нар ТВдуудууд савлах процессоо үзүүлчих
bituu uuttai targnd herglegch ooroo hiihuuu ysan ichdguim be ichehchgui aldaagaagaa huleehgui hudla gd daird bhiim shat damjlgtai baitlaa hulgan bdg ymuu nowshnuud ee akdaagaa huleej suraach mergjiliin hinaltiin gazar tsagda emnelg gd bugddn bas mongo ogood shiidcheee biz mongoliin tor alban gazruud bugdl mongor unen zuilg hudal bolgj dardag bokson luiwarchid huuhd hordson bwuul yahuu bi tanai baingiin herglegch odoo yuugch awhgui herglehgui
alinch vnen yum bgaan bvv med manaih hvvhdvvddee dandaal awch ogdog gaigvil yum shig sanagddiishde
Аан нэг ажилтан нь гүзээлзгэнэтэй андуураад хулгана шахчихсан юм бна л даа.гүзээлзгэнэтэй тараг биш хулганатай тарагаа
Б иргэн нь юу гэж савандаа хулган хийх билээ дээ Сүү ХК ийм ажил хийж болохгүй шдэ
Энэ хулганыг тэр хүн тарган дотор өөрөө хийсэн болж таарч байна уу үхэх гэж байгаа юм шиг өөрсдийгөө өмөөрөөд хуцаад байх юм хүүхэд хордсон бол танайх хохино гээд сууж байх юм байналдаа алдаагаа хүлээж сур иймэрхүү мэдэгдэл хийж иргэдийг төөрөгдүүлэх хэрэг байхгүй. Манайх байнга танай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг одоо бүр хархаа дургүй хүрч
ehleed uildvert hulgan oroh bolon (savlah ued) bolomjgui gesen batalgaagaa gargaj baigaad zalruulga hiih heregtei baih humuusiiig haraad baihad dendvv ymand hiiswe muuhai handah ymaa ihenhen uildweriiin zuw geh ym zuw baisan ch iim yman hatuu handaj tsaashdiiin ideh hunsendee ilvv hynalt tawiulj uguhud ervvl hool huns hereglehed duhum bolno
Ter bityyy bdg sgygam a il haryyll da shal hydal neg myyhai umhii zoori bfam bn l da
Boon hulgana deerees ni amt muutai
Энэ сүүлийн үед хамаа замбараагүй ингээд албан газар хувь хүнийг үнэдэслэгүй гүйцэтгэх доромжлоод байгаа хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ
Gehdee l sain shalgah heregtei! Suu kompani ni hudalaa uursdiiguu hamgaalj bolohgui! Sain shalga! Hergelegch nar delguurees hudaldan avalt hiihdee sav, bagalaag ni temterch uzej avj bai! Iim amitan bol bas medregdmeer l yum .
Энэ тарганд хулгана байх үндэслэлгүй. Тарнийг уухын өмнө уутан дотор нь тодорхой хэмжээгээр хорьдог учир нь доороо өтгөрч тунгалаг.Энэ үед гадны зүйл байгаа нь мэдэгдэнэ.Мөн аргалах үед мэдэгдэнэ.Энэ нөхөр ёстой худлаа мэдээлэл өгчээ .Компаны нэр хүнд хайран мань мэтийн хэрэглэгч үнэмшихгүй байсан ч сэтгэлд сэвтэх юм
Yamar muuhai medeelel cacdag novsh ve setgej baigaa caraigii ni ee novsh ter hulganatai targaa ideed hanahgui baigaa bol dahiad hudaldaj avaad ideech
Atgasan gar shig tom hulgana murtluu 1 cent shig jijig nuheer ch bagtdag yum bilee. Yag savlahiin umnu guij orson baih. Nuguu honi mal chin hulgana ideed baina geed baisan. Unenii ortoi baih
aldaagaa zasahiin orond yu gd soliorood bga ter joohon nvheer hulgana chiheed suuj bdg tiim zawtai hvn gj yu bsiin
Jinhene suu gashildag gej bgaa
Өөрсдийгөө өмөөрөлгүй алдаагаа зас л даа, унадаггүй хүүхэд гэж баыхгүй, унаад босоод явдаг шүү дээ, дахиж унахгүй гэж улам ухаарч явсаар хөлд ордог
Хулгана яг ус шиг ямар ч нүхээр багтдаг гоожиж буй ус бие нь шингэн шиг мэрэгч дээ, зориуд хулгана чихэж харлуулах гээд сууж байдаг юу л бол, Харин үйлдвэрийн хуучих байрандаа засвар хийж байрны нүх сүвээ бөглөх хэрэгтэй, Хавар болж олон амьтад идэвхжиж байна,
gaasaa hulganii buruu,, uildwert bhdaa shalnii dooguur ywahgui atsaa hiij targand orowdoo
tgeed l neex zavtai xvn xulgana olood l targand xulgan chixeed l suuj bxuu uchirtai xutsaaj garuudaa
Сүү гашилна гэдэг чинь хуурай сүү ороогүй бна гэсэн үг мөн удаан хадгалар бодис ороогүй гэсэн үг шүү дээ .туйлшраад л байх юм даа
хулганатай тараг яаж ч бодсон савлагдах боломжгүй энэ зүгээр нэг нѳхрийн шантааж хийх гэсэн оролдлого байх ядаж ялаа байсан бол арай үнэмшилтэй байх байсан боловуу
Өө зо зо одоо хүүхэд дээ хулганатай сүү уулгаж сэтгэл санааны гүн цочирдолд орж хохирсон иргэн буруудаж дуусах юм байна л даа.
Хулгана гарсан гэдэгт итгэхгүй байгаа шүү
Huuchnii uildver hulganatai l daa, jaahan anzaargagui handahad l hulganuud ni guildeed l orno
Картон цаастай миний монголын суу сайхан даа. Ийм сууг ямарч сууний уйлдвэр хийдэггуй гэж боддог. Тараг авдаг яг ийм гузээлгэнэтэй гэхдээ би уудаггуй хуухдууд л уудаг. Амт чанарыг сайн мэдэхгуй би угаасаа тарганд жоохон дургуй. Аль болох гэртээ саванд бурэх дуртай.
Tanai svvn bvteegdxvvniig xamgiin naidvartai gej bodoj avch xeregledeg bsn bolovch minii mongolii svv bilvv tsenxer tsaastai savlagaatai svv xed xeden udaa gashilsan bsn shvv.odoo bol dandaa elekstr svvg avch xeregledeg