ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Өнөөдөр 2019.04.30. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Барууны христэд итгэгчдийн хувьд Дэлхийн залбирлын өдөр. Мөн олон улсын жазз хөгжмийн өдөр. ОХУ-д өнөөдөр Гал командын өдөр бол Гүржид Зэвсэгт хүчний өдөр, Мексикт Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Энэ өдөр Францын жүжигчин, театрын найруулагч Шарль Берлен, Оросын нэрт дуучин Филипп Киркоров, Андрей Губин, Америкийн жүжигчин Кирстен Данст, рэпер Ллойд Бэнкс, Израилийн жүжигчин, Галь Гадот, Америкийн жүжигчин, дуучин Дианна Агрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдал:

1994 оны энэ өдөр Хятад болон Монгол Улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан болов. Хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт болон гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1961 оны энэ өдөр ЗХУ цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц “К-19”-өө зэвсэглэлд ашиглаж эхлэв. Мөн энэ өдөр Кубын удирдагч Фидель Кастро Лениний энх тайвны шагнал хүртжээ.

1993 оны энэ өдөр Европын цөмийн судалгааны байгууллага интернетийг аюулгүй гэж үзсэн байна.

2013 оны энэ өдөр Нидерланд улс 1849 оноос хойш анх удаагаа хаантай болжээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр худалдаа наймаа хийх, эмнэлэгт хандахад сайн. Харин хиншүү хярвас гаргахыг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top