СҮМО: Шинэ озэкитэй Зуны тэмцээний банцүкэ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэх Зуны тэмцээний шинэ банцүкэг зарлалаа.

Банцүкэгийн гол онцлог нь шинэ озэки Такакэйшёо юм. Такакэйшёо Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгэлийн үгээ сэтгүүлчидтэй хуваалцлаа. Тэрбээр “Багаасаа л озэки болохыг хүсдэг байлаа. Банцүкэгээ хараад одоо л озэки болсноо жинхэнээр мэдэрч байна. Шинэ озэки цолтойгоор Рэйва эриний анхны башёд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Шинэ эринийг төлөөлсөн бөх болохыг хүсч байна. Зорилго 15 давах” гэж хэлжээ. 2006 оны Зуны тэмцээнд Хакүхо шинэ озэки цолтой түрүүлж байсан бөгөөд Такакэйшёо ч их аваргын амжилтыг давтахыг хүсч байна.

Гүржийн Точиношин озэки цолоо алдаж, сэкивакэ боллоо. Энэ тэмцээнд тэр 10 давбал цолоо эргүүлэн авах юм. Кисэ дэвжээний Шиманоүми, Миягино дэвжээний Энхо нар дээд зиндаанд анх удаагаа дэвшлээ.

Дээд зиндаа

Хакүхо

Ёкозүна

Какүрюү

Гоэйдо

Озэки

Такаясү

Такакэйшёо

Озэки

 

Ичиножёо

Сэкивакэ

Точиношин

Аойяма

Комүсүби

Митакэүми

Хокүтофүжи

Маэгашира-1

Котошёогикү

Эндо

М-2

Дайэйшёо

Чиёотайрюү

М-3

Тамаваши

Окиноүми

М-4

Аби

Миёогирюү

М-5

Рюүдэн

Такарафүжи

М-6

Ёшиказэ

Шёодай

М-7

Мэйсэй

Кайсэй  

М-8

Асанояма

Нишикиги

М-9

Томоказэ

Кагаяки

М-10

Ооношёо

Шёохозан

М-11

Точиоозан

Шиманоүми

М-12

Яго

Чиёомарү

М-13

Саданоүми

Токүшёорюү

М-14

Энхо

Тэрүцүёоши

М-15

Котоэко

Дайшёохо

М-16

Ишиүра

Чиёошёома

М-17

 

Монгол бөхчүүд 

Жюүрёо

Зүүний-3 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Б-4 Азүмарюү С.Тодбилэг

З-9 Миторюү Б.Төрболд

Б-11 Кирибаяма Б.Лхагвасүрэн

З-12 Араваши Э.Дөлгөөн

Б-14 Сэйро А.Өнөболд

Макүшита

Б-4 Хоошёорюү С.Бямбасүрэн

Б-16 Сакигакэ Я.Баттүшиг

Б-20 Гоочёозан Д.Ууганбаатар

З-33 Кёкүсоотэн Э.Энхманлай

З-40 Кагамио Б.Нанжид

Санданмэ

Б-9 Ёошёояма Б.Анхбаяр

З-22 Роога А.Амарсанаа

Б-35 Саданохикари Д.Наранцогт

З-49 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Жонидан

Б-31 Дайтэнма Н.Чинзориг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.62) 2019 оны 05 сарын 01

Ингэж хэлсэн хүн ч эхний өдрөө унадаг юм даа..нөгөө үст яалаа ингэж байж баларсан шүү дээ.2том аварга муу ч гэсэн 2 озеки байхад ингэж том ам гарах ч дээ,харж л байя даа

0  |  0
Mgl(182.160.2.187) 2019 оны 04 сарын 30

Awargatai zeregtsex arai boloogvi bxa..uxaan.muchu ni bogindox bailgvide

0  |  0
Амжилт(43.242.241.247) 2019 оны 04 сарын 30

Залуу хүн том зорилготой шинэ эрин эхэлж байна.Багш шигээ сайн бѳх болоорой.Амжилт түрүүлэх болтугай Така минь.

0  |  0
Top