Багануурын төлчин эмэгтэйчүүд чууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Багануур дүүргийн  тэргүүний 4 дүгээр хорооноос 2 жилд нэг удаа зохион байгуулдаг “Алтан төлийн эзэн” малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Мал аж ахуйн салбарын хүнд хүчрийг нугалдаг малчин эмэгтэйчүүдээ алдаршуулах ахмад үеэс суралцах, харилцан туршлага солилцох зорилготой зохион байгуулсан юм.
Үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон байгууллага аж ахуй нэгжийн дарга нар оролцсон ба Багануур дүүргийн мал аж ахуйн салбарын
үйл ажиллагаа, төрийн бодлого чиглэлийн талаар Засаг дарга Ц.Сандаг-Очир мэдээлэл хийлээ. 

Мөн төрийн байгууллагаас холбогдох мэдээллүүдийг төлчин эмэгтэйчүүдэд хийж хорооны өрхийн эмнэлэг  эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрууллаа. Энэ үеэр Хөдөө аж ахуйн, Хүнсний үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол тэмдэг болон бусад салбарын шагналаар 23 хүнийг, “Алтан төл”-ийн эздээр есөн хүнийг алдаршуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top