“Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнээс хулгана гарсан гэх хэрэглэгчийн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг эх сурвалжуудтай уулзаж, тодрууллаа. Нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах эрх, нөгөө талаас албан байгууллагын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудалд Монголын томоохон үйлдвэрлэгч “Сүү” ХК-ийн ажлын байрны стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлагадаа алдаа гарсан уу, эсвэл хэрэглэгч бүтээгдэхүүнийг хадгалахдаа алдаа гаргасан уу, зориудаар худал мэдээлэл түгээсэн үү гэдгийг тогтоох хүртэл нь бид энэ сэдвийг үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Хэрэглэгч худал мэдээлэл цацсан бол үүнийг нотлон тогтоох үүрэг бүхий талууд хуулийн хүрээнд ажиллана гэж найдаж байгаа ба үүнийг ч мөн хэвлэн нийтэлнэ. Нэг үгээр бол хэрэглэгчдийн таашаасан, хэрэглэж заншсан бүтээгдэхүүн баталгаатай эсэхэд итгэх хүртлээ энэ сэдвийг хөндөхийг зорьж байна. Учир нь иймэрхүү тохиолдолд ихэнхдээ хоёр тал хоорондоо зохицоод асуудлыг чимээгүй дарж өнгөрөөдөг. Энэ тохиолдолд нэгэнт цацагдсан мэдээллийн үнэн, худлын аль нь ч тодрохгүй үлдэж, өөр бусад хэрэглэгчийн эрх ашиг, итгэл гэх зүйл үнэгүйддэг учраас хэвлэл мэдээллийн үүргээ бид тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна.
“ХУЛГАНА”-ТАЙ ТАРАГНЫ МӨРӨӨР: ИРГЭН Б СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ГОМДОЛ ГАРГАЛАА
Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн Б энэ сарын 26-ны орой “Сүү” хувьцаат компанийн “Амтлаг” тарагнаас хулгана гарч ирсэн тухай мэдээлэл сошиал хуудсанд тавигдсан нь олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд гал алдсан мэт хурдтай тархсан билээ. Мэдээллийн мөрөөр хохирогч гэх иргэн Б-тэй уулзаж, дараах тодруулгыг авлаа. Тэрбээр болсон үйл явдалтай холбогдуулж өргөдлөө өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газар очсон байх үеэр бид уулзсан юм.
ИРГЭН Б: НАМАЙГ “СҮҮ” ХУВЬЦААТ КОМПАНИАС ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭН
-Интернэтэд тавьсан таны бичлэгийг үзсэн. Болсон явдлын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
-Энэ үйл явдал өнгөрөгч баасан гарагт /2019.04.26/ болсон. Хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад Баянзүрх дүүрэгт байрлалтай “Сансар” худалдааны төвөөс хэдэн зүйл худалдаж аваад гэр рүүгээ харьсан. Манайх Баянзүрхийн товчооны тэнд байдаг л даа. Тэгээд оройдоо амыг нь хайчаар нээж, охиндоо хийж өгчихөөд, хавчаараар хавчаад сэрүүн газар тавих санаатай гэрийнхээ ус авдаг савны дэргэд тавьчихсан юм. Манай хөргөгч эвдэрчихсэн, хөлдөөгчтэй. Хүүхдэдээ өгөх гэж авсан болохоор хөлдөхөөс нь сэргийлж ус авдаг савныхаа тэнд тавьсан хэрэг. Тэгээд өглөө нь бас жаахныг аяганд нь хийж өгчихөөд, орой нь дахиад уух санаатай нэлээн тонгойлгоод аяганд хийтэл гэнэт л сүүл, хөл гараад ирсэн. Тэр үед үнэхээр балмагдсан. Яах аа мэдэхгүй, хулгана гарч ирсэнд нь итгэхгүй үнэхээр сонин болдог юм билээ. Тэгээд тарагны уутан дээр байсан “Сүү” хувьцаат компанийн утсаар холбогдохоор залгасан боловч автомат хариулагч нь аваад байсан. Дүүргийнхээ Мэргэжлийн хяналттай холбогдох гэсэн боловч амралтын өдөр болохоор мөн л болоогүй. Тэгээд ням гарагт нэг найзаасаа гуйгаад бичлэгийг нь тавьсан. Харамсалтай нь, намайг хулгана бариад хийчихсэн мэтээр хүмүүс дайраад, буцаад би өөрөө эвгүй байдалд орчихоод л байж байна.
-Таньтай “Сүү” хувьцаат компаниас холбогдсон уу?
-Холбогдсон. Бичлэг тавьсны дараа буюу ням гарагт /2019.04.28/ ярьсан. “Мэргэжлийн хяналтаар шинжлүүлж, тодорхой болоогүй, нотлогдоогүй зүйлийг фэйсбүүкт тавилаа. Хэрвээ энэ тараг борлогдохоо больчихвол таныг шүүхэд өгнө. Хэдэн сая төгрөгийн торгуульд унана” гэж ярьсан. Тэгээд ямартай ч өргөдлөө өгтөл гээд бичлэгээ устгасан.
-Та бичлэгэн дээрээ таргаа ил задгай тавьчихсан гэж ярьсан болохоор хаяанд тавьсан тарагны амсраар хулгана орсон байх магадлалтай. Компани болон олон нийтийн зүгээс ч ингэж хардах нь аргагүй байх. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Би та бүхэнд таргаа харуулъя. Ийм амсраар хулгана багтаж орох уу... Би “Сүү” компанийн тарганд хулгана хийж яах юм бэ. Энэ таргийг би олон жил хэрэглэж байгаа. Надад тэгж хүн гүтгээд явах сонирхол алга. Өчигдөр /2019.04.28/ охиноо шинжилгээнд хамруулсан байгаа. Удахгүй хариу нь гарна. Хүүхдэдээ хэрэглүүлчихсэн болохоор л надад хэцүү байна. Энэ том компанийн тарагнаас хулгана гарна гэдэг байж болох хэрэг үү. Тарагнаас хулгана битгий хэл ялаа ч гарах ёсгүй биз дээ. Намайг “Сүү” хувьцаат компани шүүхэд өгнө гэсэн. Би ч гэсэн гомдлоо гаргаж байна. Үнэн мөн нь илрэх байлгүй дээ.
Иргэн Б-гээс тодруулга авсны дараа тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд гомдлоо хүлээлгэж өгсөн юм. Иргэний гомдлыг хүлээж авснаар байцаагч томилдог бөгөөд ажлын гурав хоногт шийдвэрлэх үүрэгтэй аж. Хохирогчийн аваачсан таргийг дүүргийн тусгай хадгалалтын газар лабораторийн шинжилгээнд хамруулахаар авч үлдсэн юм. Шинжилгээний хариу 3-5 хоногт гардаг тухай тус дүүргийн байцаагч тайлбарласан. Дүүргийн байцаагч “Сүү” хувьцаат компанийн тарганд хулгана орох ямар ч боломжгүй, учир нь үйлдвэр битүү дамжлагаар ажилладаг гэсэн байр суурьтай байлаа.
“СҮҮ” КОМПАНИЙН ТАЙЛБАР
Өнгөрөгч ням гарагийн орой “Сүү” хувьцаат компаниас болсон явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргасан билээ.
Тус мэдэгдэлд “Өнөөдөр сошиал суваг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, ор үндэсгүй мэдээлэл цацагдаж, компанийн болон брэндийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. “Сүү” ХК- ийн бүтээгдэхүүний савлагаа нь битүү шугамаар явагддаг, дамжлага бүрт зориулалтын нарийн шүүлтүүр байршуулж, чанарын өндөр хяналт тавьж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын байнгын хяналтан дор үйлдвэрлэгддэг тул гадны биет орох ямар ч боломжгүй юм. Үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү хуурамч мэдээлэлд эрхэм хэрэглэгч та бүхэн шүүмжлэлтэй хандахыг хүсье. Энэ асуудлаар бид мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно” гэсэн байв.
Ингээд иргэн Б-г гомдол хүлээлгэж өгсний дараа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс “Сүү” хувьцаат компанийн байранд очиж, байр суурь, тайлбар авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Зохион байгуулагч бидэнд “Одоогоор ямар нэгэн тайлбар өгөхгүй. Шинжилгээний хариу гарсны дараа буюу хэрэг нэг тийшээ шийдэгдсэний дараа албан ёсны тайлбар өгнө” гэдгийг тайлбарлалаа.
УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ ТАРГИЙГ ШИНЖЛЭХГҮЙ ГЭВ
Биднийг Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтаас гарч явсны дараа тус хэрэгт улсын гурван байцаагч томилсон бөгөөд таргийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхээр авч явжээ.
Лабораторит иргэн Б нэгэн найзын хамт ирсэн байв. Тэрбээр “СХД-ийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Батсүрэн нарын гурван байцаагч томилогдсон. Гэхдээ Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч “Нэр дурдагдсан компанийн тарганд хулгана орох ямар ч боломжгүй, бид байнга шалгадаг болохоор мэднэ. Их нарийн технологитой байдаг гэж хэллээ. Уг нь энд шинжилнэ гээд л авчирсан юм. Гэтэл лаборатори нь шинжлэхгүй, манайх малын гаралтай юм аа л шинжилнэ гэж байна. Биднийг “Сүү” компанийн үйлдвэртэй танилцуулна гэнэ. Тэндээс ямар нэгэн зүйл гарахгүй бол өөрөөр шалгаж эхэлнэ гэсэн. Дээжийг авч явна гэхээр нь өгсөнгүй. Тэд нар авч яваад задлаад, янз бүр болгочихоод энэ нүхээр хулгана багтах боломжтой гэвэл бид яах вэ. “Сүү” хувьцаат компани том компани. Яаж ч бодсон үстэй хулгана байхад хулгана орох боломжгүй гээд байх юм. Үйлдвэртэй танилцуулж байхаар яагаад энэ дээжээ шинжлэхгүй байгааг бид гайхаж байна” гэсээр угтсан юм.
Мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.1-д заасан гоц халдварт өвчин, Монгол Улсын нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч байгаагүй, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц өвчин болон онош, үүсгэгч нь тодорхойгүй өвчний оношийг албан ёсоор баталгаажуулах” үүрэгтэй аж.
Энэ үеэр иргэн Б лабораторийнхонд тарагнаас хулганаа гаргаж харуулсан бөгөөд тарагны амсар нэг сантиметр 50 мм орчим нээлттэй байв. Тэрбээр “Намайг ийм зүйл рүү хулгана хийсэн гээд байгаа юм. Олон нийт ч тэгж байна лээ. Тийм болохоор бид дээжийг яаралтай шинжлүүлэх болно. “Сүү” хувьцаат компанийн үйлдвэртэй танилцах бодолгүй байна” гэж ярьж байлаа.
Өмнө дурьдсанчлан бид эл үйл явдлын тухайд хэн нэгнийг зөвтгөж, буруутгах байр суурьгүй ба “Сүү” ХК-ийн ажлын байрны стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлага дээр алдаа гарсан уу, эсвэл хэрэглэгч бүтээгдэхүүнийг хадгалахдаа алдаа гаргасан уу, компанийн нэр төрд халдсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл байсан уу гэдгийг албан ёсны эх сурвалжийн мэдээллүүдэд тулгуурлан мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 71 )
Энэ хүн өөрөө хийсэнтэй адил юм байна. Онгойлгосон сүүгээ газар дээр тавьсан байхад нь хулгана орчихсон л байна ш дээ. Гэрт үүрлэсэн жижиг хөх хулгана шалны өчүүхэн завсраар ч орчихно шүү дээ. Үнэхээрийн анхнаасаа дотор нь байсан хулгана сүүнээс хүнд учир бөглөчихөөд сүү нь гарахгүй ш дээ. Эсвэл сүү үйлдвэрлэгчийн нэрийг нь хугалах, гутаах гэсэн явуулга ч байж магадгүй.
Сэтгүүлч гэх нэгдүгээр ангийн боловсролгүй нөхөр байна 50мм бахдаа яахав дээ...
Иймэрхүү заргыг голдуу эмэгтэй хүн л хийдэгсэн. Хаанахын захиалгаар ямар үнээр ийм юм хийгээд байгаа юм бол доо
Танай хулгана бна танихгүй бга юмуу дааа
Сүү сүүн бүтээгдэхүүнийхээ дамжлагаа харуулчих гадныхан тэгж баталдаг юм гэсэн бид бүгдээрээ харъя
Сүү сүүн бүтээгдэхүүнийхээ дамжлагаа харуулчих гадныхан тэгж баталдаг юм гэсэн бид бүгдээрээ харъя
Сүү сүүн бүтээгдэхүүнийхээ дамжлагаа харуулчих гадныхан тэгж баталдаг юм гэсэн бид бүгдээрээ харъя
Сүү сүүн бүтээгдэхүүнийхээ дамжлагаа харуулчих гадныхан тэгж баталдаг юм гэсэн бид бүгдээрээ харъя
Ene medeelel hudla bhaa.gerin hayand zadlad tavisan zavsraar ni hulgana orson bht tuunees bish uildverees yslaa gej tiim yum bhve.Esvel uilvri ner turi gutaah gesen bh
шууд хэл амгүй шинжлээд хянаад хэрэглэгчийн гомдлыг яаралтай л шийдэж өгөх хэрэгтэй .Ингээ л хэрэглэгчийг явдал чирэгдэл болгож байх ямар хэрэгтэй юм бэ.Тараг авсан худалдан авагчаа хүндлэх хэрэгтэй ш дээ хүүхэд нь таргийг уусан гээд айж байхад нь ойлгох хэрэгтэй. Хэрэглэгч бол хаан гэсэн уриагаа санацгаа л даа
nariin amsraar suu ursaj goojij savlagddg shdee.bolomjgui l bmaar
Мон сүү ххк бүтээгдэхүүн зорьж очиж авдаг болсоон хамаагүй гоё хол болохоор л залхуураад хаяанаасаа энэ Сүү ххк бүтээгдэхүүнийг авчихдаг байсан
hvnii ervvl mended sanaa zobohgvi ner toroo hamgaalah gej gairch bga ni orobdmoor yum a
Харамсалтай нь энэ хэрэг гарснаас хойш яаж ч худлаа байх гэж бодоод ч авч хэрэглэж чадахаа болисон.Компани нэр хүнд л яриад байхаас иргэдийн хүүхдүүдийн эрүүл мэндийн тухай өчүүхэн ч дурсахгүй юм даа.Тогтмол өдөрт нэгийг авч хүүдээ өгдөг байсан.Эргэлзээ арилж итгэл төртөлөө үнэхээр хэрэглэж чадахрүй нь ээ...
ОРХОН АЙМАГТ БАЙДАГ СҮҮ КАМПАНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙДЭГ ГАЗАР НЬ МАШ БОХИР ЗАВААН ЮМ БАЙНЛЭЭ ХУУЧНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖЭЙ
Geriin hayand tavisan bsan bol hulgana orj dee. Xulgana chin nariixan zuileer ch bie agshaagaad orj garch yum bnaleedee..ta tarag luu xiigeegui.hulgana suu taragnii unereer l orosn bxdaa
Hulgana zangidsan gar shig tom murtluu amiddaa bol 1 cent shig jijig nuheer ch bagtdag yum bilee, mash ih agchij sunah chadvartai. Taragand orood uhsen hoinoo biye ni huusun uchraas tulhej gargaj bn lee. Chuham haana orsiin bol doo. Uildvert savlahiin umnu uu? Geriin hayand tavisan baihad uu?
Компании нэр хунд2 гэдэг юмыг энэ явдал болсноос хойш Суу ХХК их тод ярьж эндээ л их эмзэглэж бх юм гэтэл энэ компани хэний хучинд яаж нэр хундтэй бсон бэ Хэрэглэгчийн л хучинд хэрэглэгчгуй бол тэд хэн юм бэ Яаран сандран хуний эруул мэндэд бидний алдаанаас асуудал уусэхвий дээ гэх биш бидний нэр хунд гээд л оорсдийгоо илт хамгаалсан мэдэгдэл хийгээд Хэрэглэгчийг буруутгах онго аястай бгааг огт таалагдахгуй бн шуу Хун товтэй хэрэглэгчээ дээдэлсэн бизнес баймаар бн шуу Байцаагч нь хуртэл шинжилгээгээ ч хийгээгуй байж шууд л компанийг илт хаацайлаад л бух дутагдлыг нь ингэж хаацайлдаг уу гэлтэ
Hulgana gedeg amitan chin orhoo hurwel Zuunii suwegcheerch bagtdag gj bga yum daa
Yaxavdee хаяандаа тавьсан нүхээр нь огтоно орчихсон л байхгүй юу! Огтоно амьддаа хаагуур бол хаагуур орно штэ. Энэ хүн болохоор огтонотой тараг авчихаж гэж андуурахгүй юу. Ийм л байна даа. Сүү ХХК г бүү доош татаарай! Эндүүрэл гарсан байна!
manlai uildweriin neriin delguur bolon busad delguurees ene targiig bainga awch ach nartaa ogdog odoo aidasd awtaj bna ter tarag uildwereldeg damjlagiin hooloinuudaar hulgan bol cholootei yawh yumshigee shuultuuree boglorloo geed awsan dohioldold shuu nariin shalgaj oghiig husiie neg kanbainii ner hund chuhaluu olon baychgan ursiin eruul mend chuhaluu
битгий нэг талыг барьсан мэдээ тавиад байгаачээ