Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогийн АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад томилох саналыг УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын 19 гишүүн дээрх асуудлаар Томилгооны сонсгол хийх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг.
Тэгвэл АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудалтай холбогдуулан өчигдөр Төрийн ордонд Томилгооны сонсголыг зохион байгууллаа.
Энэхүү Томилгооны сонсголыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахалж явуулсан бол иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хоёр нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “УИХ-ын дөрвөн гишүүн асуулт асууж санал хэлсэн. Иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн зүгээс 23 хүн асуулт асууж, хариулт авлаа” хэмээн онцолж байлаа. Ингээд олныг нуршилгүйгээр АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарын хариултаас онцолж байна.
АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ З.ДАШДАВАА:
-Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Би хуульд л захирагдаж ажиллана.
-АТГ-т авлига, албан тушаалын олон хэрэг шалгагдаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг хуулийн хүрээнд эцэслэнэ. Гэхдээ одоогоор хэргийн материалтай танилцаагүй байгаа болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна.
-АТГ-ын даргаар томилогдож очвол иргэдийн санал, гомдлыг хүлээж авдаг үнэгүй утас ажиллуулна. Мэдээж авлига, албан тушаалын хэргийг илрүүлэхэд тодорхой арга хэмжээ авч ажиллана.
-Би хуулийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. Надад ямар нэгэн хоч байхгүй.
-“Цэвэр агаар сан”-тай холбоотой авлигын хэргийн хор уршгаар Улаанбаатар утаатай үлдсэн. Энэ гэмт хэргийн хор, хохирлыг тооцох боломжгүй байгаа. Үүнийг тооцох боломжтой болгоно.
-Аливаа авлигын хэргийг хуулийн хугацаанд нь шийдэх тал дээр зохион байгуулалтай арга хэмжээ авч ажиллах болно.
-Оффшортой холбоотой хэргүүдийг шийдэж болох байх. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэг, үндэслэлгүйгээр баяжсан нөхдүүдтэй тэмцэж болох эрх зүйн орчин байгаа гэж харж байна.
-Сургууль, цэцэрлэгт байдаг авлигын хэргийг цэгцэлнэ.
-АТГ-ын анхны дарга Дангаасүрэн гуайн хэрэгт анхаарал тавина.
-Албан тушаалтнуудын ХОМ-ийг ил зарладаг. Цахимаар олон нийтэд ил болгодог болсон байна билээ. Энд анхаарч ажиллана.
-Тос, тосонбумбын хэрэгт анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно.
АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН:
-Би УИХ-ын дарга асан М.Энхболдтой ганц ч удаа уулзаж байгаагүй. Гар барьж ч үзээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна.
-Би шударга бусын хонгил гэж мэдэхгүй. Би хонгилын нэг хэсэг биш.
-Зарим хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар дардаг. Үүнд анхаарч ажиллана. Шинэ хуулиа баримталж ажиллах болно. Ажилчдаа ч тэр чиглэлд сургах бодолтой байна.
-Би нэг ч эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Энэ бол хүнд гэмт хэрэг. Би ямар нэгэн чиг үүргээр эрүүгийн хэрэг шалгахтай холбоотой ажиллагаанд оролцож байгаагүй.
-Аливаа шуугиан тарьсан хэргүүдэд улс төрийн нөлөөг тооцож, судлахгүйгээр шийдвэрлэдэг нь нэг талыг барилаа гэх хардлагад өртдөг. Нөгөө талаасаа иргэдэд мэдээллийг хүртээмжтэй байдлыг хангаж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.
-Хууль бусаар тагнах, чагнах асуудал хяналтаас гарчихсан гэмт хэргийн төрөлд орж байна. Үүнээс үүдэж гэмт хэргийн нотлох баримтыг устгах зэрэг сөрөг үр дагавартай. Энэ асуудалд АТГ өндөр түвшинд анхаарч ажиллах нь зүйтэй.
-МАН-ын 60 тэрбумын гэмт хэрэгтэй холбоотой хяналт, шалгалтын үйл ажиллагааг томилогдсон даруйдаа хамгийн эхэнд шалгах нь зүйтэй байх.
-Ашигт малтмалын лицензтэй холбоотой хэргүүдийг шалгаж, эцэслэнэ.
-АТГ-ын дэд дарга гэдэг албан тушаал хүсч тэмүүлээд байх суудал биш.
-Хэрэв би хэн нэгэн улс төрд нөлөө бүхий эрхмийн гар хөл болж ажиллах байсан бол татгалзах эр зориг бий. Харин улс, эх орныхоо эрх ашиг, иргэдийн сайн сайхны төлөө энэ албанд зүтгээд үзэхийг хүсч байна. Надад тийм туршлага бий гэж бодож байна.
-АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Энэ нь нэг талаараа иргэдийг залхааж байж мэднэ. Үүнийг шинэ түвшинд гаргах тал дээр анхаарч ажиллана.-Монгол Улсын тоглоомын улс болгосон асуудлыг сайн судалдаг байх ёстой. Мэргэшсэн ажилтан, нэгж АТГ-т байх шаардлагатай. Дэлхийн туршлагыг хамгийн соргогоор авч судалдаг байх нь чухал юм.
Сэтгэгдэл ( 37 )
Амжилт хүсье, хичээгээрэй
Нутгийн дүүдээ ажлын амжилт
Хотыг там болголон газрын панзчин Миэ
Миэгийн шалгах хэрэгтэй түүний гар хөл хууль хүч. Банкны бүх салбарт бгаа шүү
60 terbum2 gj ih yarih,uls yurjih yum.yag unendee unees bolj uls oron hohirchihson yum u.ene ni heze hedid heregjsen yum be.tunihee orond ter 33 ih naydiinhaa luibriin uchriig olooch.ene chini bodit bolson yum bishuu.souchdaa
manangiin hulgaich nariig bugdiin tsaazal
М Энхболдтой гар барьсан гэвэл яадгийн. Бүүр 37 оноос илүү хэлмэгдүүлэлт явагдаж байна даа. Эсэргүү гээд хүн бүр зугтдаг байсан шиг юм болох нь дээ ккк. 60 тэрбум нь яасын. Ярьсаны төлөө хорих юмуу? Тэгвэл 280 сая долларын хэргээсээ бас эхлэх хэрэгтэй ш дээ. Худлаа баахан шоудсан гарууд. Нямдорж Зоригийн хэргээр байн байн нэр дэвшдэг шиг 60 тэрбум Энхболд 2 р ажилд орчих юм байна л даа
Suuliin ued garaad bgaa Erdenettei holbootoi zes borluuldag kompanii ner garaad bna.Tuunii uchiriig il bolgoj tuuntei holbootoi uls turchdiig ilruuleh yun shahaa uunii tsaana mungu ugaadag avdag buleg bgaa yum bish gej hardaj bna.Bidniig saihan goshiruulaad Erdenetiig magtaad saaliin unee ch biluu hen saahaad bhaag shalhaj medeel...
Ажиллаж чадахгуй бол эргуулж татдаг байх естой ажиллаж байна хянаж байна гэж мэдээлэл хийдэг нехдуудээр арай еерее шинэлэг ажиллах хэрэгтэй Аль хэрэгээс эхэлж ажиллахаас л бух зуйл харагдана барилаа хорилоо тавилаа гэдэг схемээр л ажиллахгуй байгаасай гэж итгэх улдэж дээ
Ж.БАТСАЙХАН өөрийнхөө тухай их ярьж байна шүү үүндээ анхаараарай
ee burxan min unenl baigaasai
Bugd hudlaa.tiim l shudarga bol ehleed tomor zamiin hergees ehleh heregtei.250 say dollar yund zartsuulagdsaniig shalgah heregtei.ene bol boditoi too.harin 60 terbum gedeg bol ene 250-g martagnuulahiin tuld gargaj irsen zohiomol hereg shuu dee
ерөнхий сайд асанС.Баяр,Эрдэнэтийн 49%-ийн тухай ганц ч үг алга уу
Tseverleed ug hulgaichuudiig jangii n iduul
60г ухвал танай Хөлдүүсүх чинь л унана зөвшөөрөөд хуралд оролцуулж танилцуулсан хүн нь шүү дээ
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эхнийг ээлжинд шалга. Жигжиднямаа томилогдсоноос хойш хичнээн ажилтан халагдсан, ямар шалтгаанаар халагдсан, шалтгаан нь үндэслэлтэй эсэх талаар тусгай шалгалт явуулаарай. Жигжиднямаа УБТЗ-д 60тэрбумыг яруу тодоор хэрэгжүүлсэн хүн.

Цаг хугацаа бүгдийг харуулна байх..... Их хэцүү л ажил юм байна лээ. Хүн бүхний луйварыг илрүүлэх гэж хичээсэнийхээ төлөө хүн бүхэнтэй дайсан болж, ЗА Тэгээд ОГЦРУУЛАХ операци эхэлнэ дээ ХӨӨРХИЙ...... Энхжаргал дарга маш их ажил хийсэн нь энгийн иргэн бидэнд мэдрэгддэг. Тэгээд л олон дайсантай болсон байх....
АТГ хорь, тавь гэж болохгүй ш
Зөв. Тэр М.Энхболд гэж худлаа томоотой царайлсан нөхөр МАНАН-гийн хамаг болох болохгүйг тээгч шүү. Түүнийг шоронд хийгээд сайн байцаавал цаад нөхдөө илчилж, Монголын төр цэвэршиж ард түмний нуруу тэнийнэ дээ.

Энэ хоёр хүн хир зэргийн хүмүүс вэ?! Гэдэг нь ажиллаад ирэхээр нь л харах боломж олдох байх?! Харин 60-н тэрбумаас ажлаа эхлэнэ гэж байгаа нь таалагдахгүй байна?! Хий хоосон Лхүмбийн хэрэг гэгч шиг улс төрчдийн явуулгаар хилмэгдүүлэлтийн зохиогдсон схемийн хойноос хөөцөлдөж ЖДҮ-г дурсахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж захиалгаар ажиллаж магадгүй нь гэж харагдлаа?! Хүнлэг шудрага ажиллаасай?!

Зика вирусын гар хөл болсон батсайхаа болье ооо
chadah uu????
60 тэрбум гэж буух эзэн буцах хаяггүй, хий хоосон сурталчилгаа, сонгуулийн шоунаас залхаж байна шүү. Одоо нэг шалгамар болоод ахиж битгий дурсаарай.
Оффшор яасан бэ? Энэ бол еренхийлегчийн замгийн их амалсан ажил шуу дээ. С.Баяр, С.Баярцогт, Сайханбилэг, М.Энхсайхан нарыг яаз гэж бна. 60 тэрбум мэдээж ойлгомжтой. СЗоригийн хэрэг... Ц.Элбэгдорж гэж Монгол улсыг самарсан том феодол байгаа шуу
Tz sainshand erdenet chinges bondiin hereg baihad hooson yaria huuj hunii zahialgaar ajilah ee
Даалгавар авсан хүмүүс шиг л харагдаад байна. Хараат бусаар ажиллаж барах уу
-Би УИХ-ын дарга асан М.Энхболдтой ганц ч удаа уулзаж байгаагүй. Гар барьж ч үзээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. гэжээ, ямар сонин юм бэ, бид чинь.
за ёстой зѳвѳѳ.60тэрбумынхны балгаар хоосон толгойтнууд тѳрд дүүрч ажлаа ойлгохгүы элдэвв дарамт ихэсч хувь хувьсгалын ажил урагшаа явахаа байлаа.
60- тэрбумынхан боож үхэх гэхээрээ элдвийн хорон ажиллагаа яьуулах л байх даа. Үнэнд гүйцэгдэнэ дээ. Амжилт хүсье.