Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Бумбатын ам гэх газар өнгөрсөн шөнө /2019.05.01/ Улаанбаатараас Увс аймгийн Улаангом хотын чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус нь Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж хоёр хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн дөрвөн хүн гэмтсэн байна.
Осол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 22 км-ийн зайд болжээ. Автобус нийт 45 зорчигчтой явж байсан бөгөөд автобусны ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай эрэгтэй О нарын хоёр хүний амь хохирсон байна. Хэргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛД АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГАААА. ӨДӨРТ ХЭД ХЭДЭЭРЭЭ ҮХЭХ ЮМ. ТЭНЭГ ЖОЛООЧ НАР НЬ ХОТООС ГАРАХААРАА ХУРДАЛДАГ, ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ПАРКАА ШИНЭЧЛЭДЭГГҮЙ ГАДААДЫН ХОГ АВЧИРЧ ӨНДӨР ҮНЭЭР ШАХДАГ_ ХҮҮХЭД ХӨГШИДГҮЙ ХОТЫН ДҮРМИЙГ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ ДУРТАЙ ГАЗРААРАА ЗАМ ХӨНДЛӨН ГАРДАГ ГЭЭД БАЙВАЛ ЭНЭ ОРОНД ЧИНЬ ХУУЛЬ ДҮРЭМ АЛГА. ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ШАЛ ТЭНЭГ ЮМ ГАРГАЧИХСАН _ ЯВГАН ЗОРЧИГЧИДОО ЖУРАМЛААЧЭЭ. ЗӨРЧИГДИДИЙГ БАРИАД 7-10 ХОНОГ ГУДАМЖНИЙ ХОГ ТҮҮЛГЭ ЯАДГИЙН