Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр /2019.05.01/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-д АН есөн суудалтай үлдсэний дараа АН-ын даргын сонгууль болсон. Би шударга үнэний төлөө намын даргын сунгаанд өрсөлдсөн. Цагдаа, тагнуул, мөрдлөг гээд надад маш их дарамт шахалт үзүүлж ирсэн. Намын даргад өрсөлдөхөд, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд намайг дуудаж сэжигтэн болгож байсан. Би тухайн үед “Сэжигтэн хүн намын даргад өрсөлдлөө” гэсэн Пи Ар явах юм байна гэж бодож байсан. Энэ бол М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хонгилын нэг хэсэг байсан гэдгийг хожуу ч гэсэн хэлье гэж бодож байна. Намын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Баянгол, Баянзүрх гээд нийслэлийн зарим дүүрэг дээр миний саналыг луйвардсан. Над дээр 300 санал бичиж, С.Эрдэнэ дээр 3000 санал бичсэн байсан. Тэгээд ялагдаад би чимээгүй өнгөрсөн. Улс орон даяар луйвар болж байгаа учраас АН-ын даргын сонгуулийн луйвар яахав гээд өнгөрсөн.
Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар намайг хууль шүүхээр дарамталж байсан ч би өрсөлдсөн. Гэвч тэд намайг унагаах бүх зүйлийг хийсэн. Санал хураахын өмнөх өдөр Ц.Элбэгдорж “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэж гишүүдэд үүрэг өгсөн. Р.Амаржаргалыг ерөнхийлөгч болгочихвол арай зөөлхөн юм байна гэж бодсон байх. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн. Тэгээд би Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Би ерөнхийлөгчийн зөвлөх болсноос хойш АН-ын ажилд оролцоогүй юм. Гэтэл намайг намын дарга С.Эрдэнэ намын байр зарж идсэн мэтээр гүтгэж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх ёстой.
Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт нэг зүйл хэлчихмээр байна. Төрөө зардаг хулгайч нараа та нарт АН томдоно шүү.
Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт нэг зүйл хэлчихмээр байна. Төрөө зардаг хулгайч нараа та нарт АН томдоно шүү. АН ардчилсан хувьсгалыг хийж, ард түмнийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох, түүчээлэх ажлаа эхлүүлэх ёстой нам. Хоёрдугаарт, би С.Эрдэнэд хандаж хэлье. С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийгээд байгааг ард түмэн ойлгочихсон. С.Эрдэнэ ээ, чи гэмт хэргийн бүлэглэлийн гар хөл болохоо боль. Чи АН-ын дарга байх эрхгүй хүн. Чамайг АН-аас зайлуулна” гэсэн юм.
Түүний сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг хүргэж байна.
-Таныг АН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
-Би Ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа оролцсон. Би С.Эрдэнээр намаасаа хасуулах гэж Ардчилсан хувьсгалд оролцоогүй. Намайг хассан гэх албан бичиг нь хаана байна. Би олж үзээгүй. Эд нар ингэж луйвар хийдэг байхгүй юу. Мөнгө төлж худлаа мэдээлэл цацдаг. С.Эрдэнэ луйвраар олсон мөнгөөрөө хүртэл сонин гаргадаг. Н.Алтанхуягийг, Ерөнхийлөгчийг хус. З.Энхболдыг хус гэж бичүүлдэг байхгүй юу. Энэ одоо юу гэсэн үг юм.
-Таныг намаас хөөх шалтгаан нь намын байр зарсан мөнгөнөөс хувьдаа завшсан гэж үзсэн юм байна?
-Би АН-ын даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаандаа намайг намын байр “идсэн”, намын мөнгөөр ланд машин авч унасан гэж гүтгэсэн. Би 2008 -2014 оны хооронд АН-ын дарга, тэргүүн шатар сайд хийж байсан. Би ядарсан намынхаа мөнгөөр ланд автомашин авч унах хүн биш. Надад намын байрнаас нэг ч төгрөг авсан зүйл байхгүй. Би “Ардчиллын өргөөний барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг намын хэрэг эрхлэг газар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьт даалгаж байсан. Энэ бол гүтгэлэг. Энэ хүмүүс ийм гүтгэлэг хийхдээ сурсан хүмүүс. Тухайлбал, намайг Ерөнхий сайд байхад маш их мөнгө цацаж “новш” болгосон. Яагаад гэхээр Оюутолгой, Тавантолгойн эрх ашгийн асуудал хөндөгдөж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад хандсан. Миний нэр хүндэд халдсан үндэслэлээр С.Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэсэн.
-Намын байрыг шинээр барина гээд та гишүүдээсээ 1-5 сая төгрөгийн хандив гуйж байсан?
-Тэр үнэн. Бид “Ардчиллын өргөө” гээд намынхаа байрыг барина гээд явсан. Гэтэл 2013 онд Намуудын тухай хуульд өөрчлөлт орж байгаа гээд манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэд хэдэн удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр танилцуулсан. Одоо улс төрийн нам хөрөнгө мөнгөтэй ноцолддог цаг биш юм. Нам улс орныг хөгжүүлэх тухай ярина гэхээс байр, сав босгоно гэж ярих нь буруу юм. Хуулинд нам өмчгүй байна. Тэр байтугай одоогийн МАН-ын байрыг намуудын байр болгоно гэдэг яриа болсон. Тэгээд намын байрны суурийг худалдах шийдвэр намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар гарсан. Үүний дагуу ажиллагаа явсан. Намын байрны мөнгө нь намын данс руу орсон. Тэр суурийг долоон тэрбум төгрөгөөр зарсан байна лээ. Намын байрны суурийг зарах ажлын хэсгийнхнээс энэ талаар та бүхэн асууж, тодруулах хэрэгтэй. Дээр нь намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс тодруул. Би тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Юун намын байрны суурь зарахтай мантай байсан. Одоо тэр намын суурин дээр боссон барилгын 2200 метр кв талбайг АН авах юм билээ. Манай Ц.Оюундарь дарга намаа 2200 метр кв талбайтай байртай болгосон байна лээ шүү. Одоо тэр байр нь хэзээ босохыг харин мэдэхгүй байна. С.Эрдэнээгийн тэр байранд АН толгой хорогдож, төв талбайн урд талын байрыг орхиж явдаг буруу юм. Би тэр жижиг байранд л зургаан жил амьдарсан. Би уг нь энэ зүйлийг ярья гэж бодоогүй юм. Гэтэл намайг намын байрны мөнгө “идсэн” учраас намаас хаслаа энэ тэр гэхээр нь ярихаас өөр аргагүй боллоо. Намайг намын мөнгөөр 570 машин авсан гэж муухайгаар ярьж байгаа учраас ярих хэрэгтэй боллоо.
-Одоо таныг болон таны ойр дотны хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж байгаа зүйл бий юу?
-Тэр чинь харин харьцангүй зогссон шүү дээ. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдэл хийнгүүт эхнэрийг саатуулаад, долоо хоногийн дараа миний хамгийн бага дүүг хорьсон. Тэрний дараа манай эгчийн бэрийг шоронд хийсэн. Ингэж л хэлмэгдүүлдэг хүн шүү дээ. Нэгэнт өнгөрсөн зүйлийг яриад яахав дээ.
-АН баруун төвийн нам болж байгаа. Шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна?
-Би харин Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчихөөд намаа шинэчилдэг юм болов уу гэтэл намайг намаас хасчихлаа гээд л мэдээлэл гараад байна. Тэдний хасдаг, тэднээр хасуулдаг ч гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Харин Ж.Батзандан, Л.Болд нар өөр нам гээд яадаг юм. “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх ...” гэдэг юм. Хөөгдөнө гэж юу байхав. Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболд гэдэг залууг чөлөөлөөд оронд нь МАХН-аас орж ирсэн Д.Батцогтыг тавилаа. Тийм зүйл байж болохгүй шүү дээ. Ингэж л С.Эрдэнэ өөрийнхөө хүмүүсээр нам толгойлуулж байна.
-Л.Болд, Ж.Батзандан хоёртой нийлээд нам байгуулж болдоггүй юм уу. Таныг 2020 онд АН-аас нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?
-Нэр дэвших, дэвшихгүй байх нь 77 дугаар асуудал. 1990 онд бий болгосон намаа ийм ялзарсан, хулгайч дээрэмчдэд намаа үлдээчихмээргүй байна. Би үздэг, тэмцдэг хүний хувьд гараад явчихмааргүй байна. Намаасаа гараад явах байсан бол аль хэдийн гараад явж болно. Би намаасаа гарч явахгүй. Өөрчилнө, тэмцэнэ.
-АН-ыг шинэчлэхийн тулд одоо юу хийх ёстой вэ?
-Нэгдэцгээе. Битгий хулчий. Ардчилсан хувьсгалын үед энэ байтугай зүйлтэй тэмцэж Монголоо босгосон хүмүүс шүү дээ. Юунаасаа айх юм.
-Таны тэмцье, нэгдье гэж байгаагийн цаана Ерөнхийлөгч байгаа юу?
-Харин миний энэ тэмцэл Ерөнхийлөгч Х.Баттулгаас болоод жаахан удааширсан шүү. Би Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод хараад байсан. Гэтэл намайг намаа шинэчлээч, ажиллаад өгөөч гэдэг байсан. Тэгээд би өргөдлөө өгсөн. Одоо миний ард хэн ч байхгүй. Харин Ерөнхийлөгчийн зөвлөх байж байгаад ийм зүйл ярьсан бол буруудах байсан.
-Та 2016 оноос намынхаа шинэчлэлийг эхлүүлэхгүй яасан юм бэ. Яагаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон юм бэ?
-Завгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх улс төрчиж болохгүй.
-Нийтлэлч Баабар гуай “Таныг 2016 оноос хойш намаа шинэчлээч гэж олон удаа хэлсэн” гэж жиргэсэн байсан?
-Тэгсэн. Баабар надад хүн явуулж, намаа шинэчлээч гэж хэлж байсан. Би тэгэхээр “Улс төрчиж болохгүй. Ерөнхийлөгчийн институцийн хүн шүү дээ” л гэж хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэчихээд намаа бужигнуулаад явж болохгүй шүү дээ.
-АН-ын дүрмээр бол сонгуульд ялагдсан бол намын даргын ажлаа өгөх заалттай. Тэгэхээр одоо яаж намын даргыг өөрчлөх юм бэ?
-Нэгдүгээрт, манай намын дүрмийг Дээд шүүхэд өгөхдөө өөрчилж өгсөн талтай. Хоёрдугаарт, саяхан М.Энхболдыг сүхээр цохисон ч унахгүй гээд сууж байсан үе бий. Битгий ингэж гутранга, үхээнц царайлаад байцгаа.
-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж хугацаа алдсан юм биш үү?
-Хугацаа алдаагүй. Би ерөнхийлөгчтэй хамтраад Монгол Улсын ялзрал, шударга бусын хонгилыг нураахын тулд оролцсон.
-Таны хэлдэг “Шударга бусын хонгил” нурж байгаа юу?
-Ер нь жаахан хэлтэрч байх шиг байна. Гэхдээ нураагүй. Та нар Л.Гансүхийн хийж байгаа кинонуудыг хараарай. Жаахан түгээж өгөөрэй. Хүнийг яаж, бөөс хуурс шиг алдгийг тэндээс хараарай. Энэ чинь бидэнд биш, залуус та нарт үлдэх нийгэм шүү дээ. Жаахан эрүүл саруул болгоё л доо. Үүнд та нарын үүрэг хэрэгтэй шүү дээ.
Сэтгэгдэл ( 11 )
АН энэ увсын мөнгөний донтой нөхдүүдээс салах цаг аль эрт болсон.Алтанхуяг АН-д олигтой зүйл хийгээгүй.Заль хэрэглээд л цөөхөн жил дарга байсан мөн МАН- ын нэр хүнд унасан үе тохирч ганц нэг сонгуульд ялсан өөр юу ч биш.Харин Эрдэнэ бол поплистуудаасаа салж чадлаа,өөрөө дарга болохдоо сунгаагаар гарч ирлээ,иөн намд шахалт үзүүлж албан тушаал авах сонирхолтой нөхдүүдэд хариултыгиньтхатуухан өгч байна ер нь АН-д яг таарсан дарга л харагдаж байгаа шүү.Харин популист Болд,Зандан,мөнгөний төлөө Увсынхан л саад хийхийг оролдоод байх шиг.
Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
Н.Ялтанхуяг мэтмйн хогийн шаарнууд М.Энхболд даргыг хичнээн шавар балчигтайгаа хутгах гэж оролдоод нэмэргүйшдээ?! Энэ төрд М.Энхболд шиг тулх жудагтай туршлагатай нудрагатай улс төрч байхгүйшдээ?! Цаг эргэж тэр гарч ирнээ?! Их сандарцгааж байх шивдээ?!
Zub shuu harin namiin ner hundiig shabartai hurgej bgaa Erdene battsogt metiin luibarchidiig mamas hurdan zailuulakh heregtei
Ubsiinh bhaar yadag vm Ene hvmvvs neeree vnen bvtehgvi vmaa Taltsaj taltsuuldag ni mongol dotroo bhad gadniihan yu durtaigaa hiih ni zvin hereg vmdaa
zov shvv Altanhuyag dargiig demjij bn
алтанхуяг нямдорж мэтийн гөлөгнүүдэд улсын эрх ашиг гэж байхгүй зөвхөн увсчуудын эрх ашиг л гэж байгаа.
Altanhuyag guai chi muu zalit luivarchin harin huugduud AN saihan tsevershij ehelne. Chi uuruu MANAN-giin eh suuriig tavichaad odoo bitgii enhiin tsagaan tagtaa shig tsarailaad bai
АН-ын ажил болохгүйл байндаа. Өөрчилж шинэчилэх хэрэгтэй. хойч үеэ л бодоосой.
Зөв эрдэнэ намын дарга баыж болохгүй