Селена Гомез таргалаагүй гэдгээ баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Чонон хөрвөс өвчнөөр маш удаан хугацааны турш өвдөж байгаа дуучин Селена Гомез уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан билээ. Түүнийг хурдан эдгэж, уран бүтээлдээ эргэн орж амалсан ёсоор шинэ альбомоо гаргахыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа фэнүүд нь хүсэн хүлээж сууна. Өвчнөөс нь гадна түүний экс найз залуу Жастин Бибер модель Хэйли Балдуинтай гэрлэлтээ батлуулсан нь сэтгэл санааны гутралд орох гол шалтгаан болсон гэдэг. Гэхдээ Селена Гомез хүчтэй байж, уран бүтээлдээ эргэн оржээ. Дашрамд дуулгахад, Селенагийн шинэхэн цомог тун удахгүй бэлэн болно. Мөн Пума брэндтэй хамтран коллекц гаргаад амжжээ. Түүний 2016 онд ДиЖэй Снэйк, Карди Би, реппер Озуна нартай хамтран хийсэн Таки Таки дуу нь 2018 оны 10 дугаар сард цацагдсан нь тэрбум гаруйн хандалт авч, хит болж чаджээ. Селена Гомезыг өвдсөн учир энэ дууг цацахгүй байх хэмээн олон нийт таамаглаж байсан юм.

Түүнийг удаан хугацаанд өвдсөн учир таргалж, биеийн галбираа алдсан хэмээн хэвлэлүүд шуугих болсон. Тэгвэл Селена шуугианыг намжааж, төгс бие галбираа хэвээр хадгалж байгаа гэдгээ дотуур хувцасны Крас брэндтэй хамтран ажилласан зургуудаараа нотолсон юм. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-нд болсон "The Hollywood Reporter Empowerment" арга хэмжээнд оролцохдоо тавьсан илтгэл нь Америкийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинприг уйлуулаад авсан. Ингээд түүний дотуур хувцастай үзэсгэлэнтэй төрхийг харцгаая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top