TRQ: “Оюу Толгой”-н гэрээний шалгалттай холбогдуулан Гүйцэтгэх захирал Монголд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

“Оюу Толгой” компанийн гол хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Ульф Куэлман Монгол Улсад ажиллаж байна. Тэрбээр “Оюу Толгой”-н гэрээнд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүн, гэрээнд өөрчлөлт оруулах талаар улстөрчдийн хүрээнд шалгалт хийсэн асуудлаар Монгол Улсад иржээ. Тэрбээр мөн “Оюу Толгой” болон “Рио Тинто” компанийн багийнхантай ажиллаж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын гэрээг эргэн өөрчлөх асуудлын талаар хэлэлцсэн юм.

УИХ-ын гаргасан ажлын хэсэг 10-аад төрлийн шалгалт хийсэн байна. Гол хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулж болохгүй, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах, “Оюу Толгой” компанийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг дээр талууд нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

“Оюу Толгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 3.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлттэй байгаа ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneg(98.113.248.233) 2019 оны 06 сарын 11

yooyo zugeer Oyu tolgoin gereegee tsutslaya. Yamar teneg garuud ni Rio Tintogoos zeel avchvaa! oor gazraas avch boloogui teneguud uu?

0  |  0
Top