Энэ сард дөрвөн аймагт 3.5 магнитудаас дээш ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

2019 оны 05 сарын 19

2019 оны тавдугаар сар гарснаас хойш манай улсад болсон 3.5 магнитудаас дээшх  газар хөдлөлтийн мэдээллүүдээс хүргэе.


Тавдугаар сарын 1-нд:  Улаанбаатарын цагаар 07 цаг 46 минут 23 секундэд Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 31 км-ийн зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тавдугаар сарын 2-нд:  Улаанбаатарын цагаар 19 цаг 12 минут 02 секундэд Дорнод аймгийн Матад сумаас урд зүгт 59 км-ийн зайнд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.

Тавдугаар сарын 10-нд:  Улаанбаатарын цагаар 22 цаг 08 минут 37 секундэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас баруун хойд зүгт 61 км-ийн зайнд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тавдугаар сарын 15-нд:  Улаанбаатарын цагаар 12 цаг 06 минут 36 секундэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зүүн зүгт 22 км-ийн зайнд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь  Одон орон, геофизикийн хүрээлэнд бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top