ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Өнөөдөр 2019.05.21. Монгол эх оронд маань нар 05 цаг 08 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн яриа хэлэлцээ, хөгжлийн төлөөх соёлын олон янз байдлын өдөр тохиож байна. Унгарт энэ өдөр Цэрэг, эх орончдын өдөр, Чилид Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэгт Терроризмын эсрэг тэмцлийн өдөр, Черногорт Тусгаар тогтнолын өдөр юм.

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Америкийн жүжигчин Ник Кассаветис, Зөвлөлтийн усанд сэлэгч, Олимпын дөрвөн удаагийн аварга, дэлхийн олон удаагийн аварга Владимир Сальников, Словакийн анхны сансрын нисэгч Иван Белла, Америкийн жүжигчин Файруза Балк, Норвегийн биатлонч, Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Тирил Экхофф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1981 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд тус онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1851 оны энэ өдөр Австралид анх удаагаа алт олдов.

1864 оны энэ өдөр Орос-Черкессийн дайн дуусчээ.

1881 оны энэ өдөр Клара Бартон Америкийн Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулав.

1904 оны энэ өдөр Парист Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүсгэн байгуулагджээ.

1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын зургийг ашиглах давуу эрхийн патент авав.

1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францаас тусгаар тогтнож буйгаа зарлав.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, лус тахихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top