"Аладдин" кино нээлтээ хийхэд 3 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Энэ тавдугаар сард нээлтээ хийхээр болсон "Аладдин" уран сайхны кино нээлтээ хийхэд гурав хоног үлдлээ. Уг киног "Walt Disney"-н шидэт үлгэрүүдийн нэг болох “Аладдин” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар болгон бүтээжээ. 

“Аладдин” уран сайхны кинонд Аграбын гудамжинд амьдардаг Аладдин хүүгийн амьдрал, тэрбээр хэрхэн Жасмины сэтгэл зүрхийг булааж, түүнийг өөрийн болгохын төлөө тэмцэж байгаа үйл явдал гарна.

Киноны сөрөг талын баатар нь муу санаат Жафар юм. “Аладдин” киноны найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрд Наоми Скотт болон Мена Массуд нар тогложээ. Ер нь хүүхэлдэйн кинон дээр бид бүхний мэддэг үйл явдлууд уран сайхны кинонд биеллээ олсон байна. Шидэт, үлгэрийн анимэйшн бүтээл хэрхэн дэлгэцэнд бодитоор амилах бол гэдгийг сонирхож байгаа хэн бүхэн уг бүтээлийг алдалгүй үзэх биз ээ.


 

"АЛАДДИН" КИНОНЫ ТРЭЙЛЕРИЙГ ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top