УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд С.Жавхлан нар шинэ улс төрийн хүчин болох Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ нам байгуулснаа энэ оны гуравдугаар сарын 18-нд мэдэгдсэн билээ. Тус намынхан өнөөдөр /2019.06.06/ Төрийн ордонд анхдугаар Их хурлаа зохион байгуулж байна. Хурлаас намын дүрмээ баталж, намын даргаа сонгох ажээ. Мөн намын бүтэн болон товчилсон нэр, билгэдэл, далбааны загвар батлахаар төлөвлөжээ.
Намын анхдугаар Их хурлаас ажиглахад иргэний хөдөлгөөний идэвхтэн гишүүд нэлээд олон харагдаж байв. Түүнчлэн дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах, манлай уяач А.Батсүх, өмгөөлөгч Ц.Монгол, Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар ШИНЭ намд элссэн нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ёооё, энэ ажүйлдвэрийн гавьяат ажилтан гэнүү, Жаргалсайхан гээд ....энэ худлаа гар....хараа байтал, Увсынх байхдаа...энэ мэтийн ашиг хонжоо хайсан юмнууд нэр хүндийг нь унагана, өөрт нь албан тушаал өгөхгүй бол дотроос нь хагална даа. 2000 оны эхээр архи уусан , хачин юм Эрээнд явдаг байсан юм.
Mongoliin POP nam gedeg nertei gesen nen uu
Mongoliin POP nam gedeg nertei gesen nen uu