Хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгааны талаар ярилцана

2019 оны 06 сарын 12

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалтад Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08:00–10:00 цагт “Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл” сэдвийн хүрээнд “Нээлттэй нийгэм форум”-ын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б. Өнөрмаа оролцоно.
Өглөөний уулзалт нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын Референт
Цахим шуудан: z.badmaarag@nhrcm.gov.mn
Утас: 262752 (51)
Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан
Цахим шуудан: fellowship@forum.mn
Утас: 313207 (128)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.152) 2019 оны 06 сарын 12

shaltgaan gekh yu baykh we dee , dontonguud , uwchtey maluud iim yum khiine shuu dee, shuud taygan bolgokh kheregtey

0  |  0
Top