Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар орж, зам, замын байгууламжид эвдрэл гараад буй. Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Автозам, замын байгууламжийг түр хаах тухай” шийдвэр гаргажээ.
Тухайлбал, иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Төв аймгийн Лүн сум, Төв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн автозам, замын байгууламжийг түр хаагаад байгаа учир иргэд олон нийтэд анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )