О.Баасанхүү ард түмнээс таван асуултад хариулт авахыг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

“Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл болгохоо зогсоо” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдлээ. Тэрбээр мөн “УИХ-ын гишүүний ажиллах хугацааг таван жил, гишүүдийн тоог 99 болгохыг ард түмнээс асуухыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьснаасаа өөрчлөгджээ” хэмээгээд “Үндсэн хуулийн өөрчлөлтийг 56 гишүүн өргөн бариад, баталдаг.  Энэ удаагийн өөрчлөлтийг 62 гишүүн өргөн барихад миний бие оролцсон. Харамсалтай нь хэлэлцүүлэх явцад байнгын хороон дээр долоохон гишүүн зөвшөөрсөн. Харин өргөн бариагүй нэг гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Ингээд 62 гишүүний өргөн барьсан төсөл танигдахааргүй болсон. Гэсэн ч УИХ-ын даргаасаа эхлээд энэ өөрчлөлтийг сурталчилж рекламын модель болж байгаад би харамсаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэвэл тэр бүр мэдэхгүй. Мэдэх боломж ч байхгүй.

Тэр ч утгаараа Үндсэн хуулийн асуудлаар янз бүрийн хэлэлцүүлэг хийсэн оролдлого нь зөв. Гэхдээ ард түмнээс заавал асуух таван асуулт байна. Тийм учраас миний бие Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,  Ерөнхий сайд нарт бичиг хүргүүлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Сонгуулийн тогтолцоог холимог байлгах, Байгалийн баялгийн сан байгуулах, Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(202.9.42.115) 2019 оны 08 сарын 27

баасанплдагаас авах зүйл нэгч байхгүй хуцалгүй эрдэнэтээс зөйлаарай 20оны сонгуулиар БАТЗАНДАН БОЛД НАРЫН НАМЫН ХҮН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ энэ баас 4 жил болход үмхий нь гарахгүй балай хүүр байнаа??????

1  |  0
Top