Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар хамтарсан аялан тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Поп дива тодотголтой дуучид болох Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан дуучин С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр болжээ. 

Авьяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт үзэгч, сонсогчдод ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Монгол орноо тойрон, 21 аймгаар тойрон аялах тус тоглолт есдүгээр сарын 20-ноос Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлнэ. 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top