Хотын захирагч Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа

2019 оны 09 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.09.25/ Налайх дүүргийн иргэдтэй уулзаж,  санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд  иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Мөн Налайх дүүрэгт энэ онд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын талаар танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг  сонслоо. Иргэдийн зүгээс хүүхдийн цэцэрлэг барих, урлаг спортын заал, парк байгуулах, хогны асуудлыг шийдвэрлэх, хилийн цэсийн маргаан зэрэг тулгамдсан асуудлуудаа Хотын захирагчид уламжилж, хариулт авав.

Хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс уламжилсан тулгамдаж байгаа асуудлуудаас дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад Ч.Раднаабазарт үүрэг болголоо.

Тэрбээр хэлэхдээ “Дүүрэг бүрт асуудал бий. Хотын хөгжилд иргэдийн оролцоо чухал. Тиймээс иргэд оршин суугчид та бүхэн төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хамтарч ажиллаарай. Ирэх  долоо хоногоос эхлэн нийслэлийн хэмжээнд дүүрэг, хороодын Засаг дарга нар хороон дээрээ өөрсдөө очиж, иргэдийн дунд орж ажиллахаар болж байгаа. Энэ хүрээнд иргэд та бүхэн шийдвэрлүүлэх асуудлын саналаа нэгтгэж ирүүлээрэй” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.34) 2019 оны 09 сарын 28

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Зочин(66.181.190.192) 2019 оны 09 сарын 25

Даргаа та дэлхийд байхгүй муу зам үмээр байна уу. Тэгвэл гачуурт тосгонд зочлоод эцсийн буудлаас цааш 4 км орчим өөрөө машинаа жолоодоод яваад үздээ

0  |  0
Top