Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 02

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2019.10.02) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.    

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.  

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
111(66.181.185.194) 2019 оны 10 сарын 07

НҮБ тэмдэглэж байхад манайхан үгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Бурхан шашин нь монголчуудын сүүлийн 500 жил шүтсэн шашин. Өвөг дээдсээ хүндэтгээд амралтын өдөр болгохыг дэмжиж байна а

1  |  0
Zochin(66.181.161.90) 2019 оны 10 сарын 07

Demjij baina

1  |  0
Номуун(59.153.114.31) 2019 оны 10 сарын 07

Энэ сайн санаачлага байгаам Бурхан багшийн дүйцэнг архи тамхитай амралттай холбоод байх юм Энэ тийм биш энэ өдөр цагаан хоол идэж мацаг барьж бясалгал хийж бие биендээ талархалтай хандах буян хийж ядууст туслах нүглийг тэвчих гм олон сайн үйлийг хийдэг Том хийдүүдэд сүсэгтэн олон өглөө эртлэн ирж их хөлгөний сожин авдаг Амь таслах өгөөгүйг авах буруу хурьцал худлаа хэлэх архийг тэвчих сахилга сахиж нэг өдрийг өнгөрөөдөг. Нийгэмд хэрэг зөрчил их багасдаг өдөр байгаам сайн үйлс дэлгэрэх болтугай.

2  |  0
Zochin (103.57.93.223) 2019 оны 10 сарын 03

Huuli sanaachlah geheer tolgoi ni hurehgui,argaa baraad iim yum sanaachiljee.Yasan uruvdmuur tarhitai yum be ene nohduud.Huuli sanaachilsan geed mungu avchih sanaatai.Ichih bulchirhai algaa ed nart.

0  |  0
Зараа(202.179.27.98) 2019 оны 10 сарын 03

ДАРААД НЬ ХРИСТОСЫН, МУСУЛЬМАНЫ, ЛАЛЫН ГЭЭД Л ОРЖ ИРЭХ ЗАМЫГ НЭЭЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ. ТЭНЭГҮҮД .

1  |  0
Unshogch(66.181.161.68) 2019 оны 10 сарын 03

Iimerhvv erlgvv pisdaanuud yyahlaaraa bidnii deer suuchihad ingeed ergvvted yawj bdag yum odoo bolieoo zaluuchuudaa ene ergvv lalruudaas uursdiiguu bolon eh oron usand ugsaagaa awray

0  |  0
Zochin(66.181.161.110) 2019 оны 10 сарын 03

Bolij vz. Bas 1 amraltiin udur. Nerteigeer n ene 365 honogoo ter chigt ternii udur enenii udur gej nerleed bvgdiig n amraltiin udur bolgochooch.

0  |  0
unshigch(65.28.51.44) 2019 оны 10 сарын 03

herev eh orono hugjuulie gej bodoj baival ajliin 6 udur bolgoe, ajliin tsag ugluu 7 tsagaas ehelj 4 tsagt duusaj baival zohino. ene ih bayar amraltiin udruud humuusiig iluu ih arhidalt zugaa tsengeltei bolgoj guitslee.

0  |  0
Жад(103.57.93.18) 2019 оны 10 сарын 02

Өөр хийх бодох ажил алга уу. Хэдэн төгрөг авдаг гэл үү хогийн юм санаачлахаар ккк

0  |  0
цэцэг(66.181.179.213) 2019 оны 10 сарын 02

ёооё яав ч эрүүл биш танд ѳѳр хиих юм алга уу?

0  |  0
Иргэн(64.119.20.31) 2019 оны 10 сарын 02

Тэнэг юм уу? Юун баяр, бидэнд баяр багадаагүй,, одоо ажил хийх хэрэгтэй байна. Тийм дуртай юм бол хүүхдүүдийн төлөө 1 өдөр үнэгүй ажил хийе л дээ.

0  |  0
Zochin(103.229.121.139) 2019 оны 10 сарын 02

Neeree, yuu ch gehev dee... Bidnii baij baigaa baidal aa gej. Jiliin 365 honogiin tal ni huulichilsan bayar yoslol, amraltyn udur bolson. Bid dotroosoo hamgiin shildguudee geed songood yavuulsan humuusiinh ni hiij yavaa ajil ene. Suseg bishrel, itgel unemshliig huuliar zohitsuulna gene. Elgee hushtul ineej baga ch gesen stressee taillaa, edniin buyanaar. Ta nar bas l unhurch unatlaa ineesen uu, naizuudaa? Bidnii zarim ni ineedee, neg heseg ni uuraa barij yadaj baih hoorond naaduul chini ene huulia batlachih baih daa, huurhiis...

0  |  1
Армунаа(202.9.43.93) 2019 оны 10 сарын 02

Эд нар эрүүл байна уу. Санаачлах өөр хуудь алга уу.

0  |  0
Зочин(182.160.36.177) 2019 оны 10 сарын 02

Болиочээ баяр ихдлээ бас юун бурхан багш.энэ шарын шашин гэдэгч шашин мунхруулагч тэгж яривал шашин чинь монголчуудыг сул дорой болгосон юмшдээ битгий эрваатаад бгаач

0  |  0
455(122.201.21.141) 2019 оны 10 сарын 02

Цагаан сарын дараах шинийн 14 ний өдрийн бүх нийтээрээ амарч үгүй боловч гарынхаа хойноос буян хийдэг,ерөөл уншуулах өдөр болгочихвол арай дээр л дээ.Бүгд л энэ хорвоогоос амардаг нь үнэн.үр хүүхэд ах дүү нар нь үлддэг нь үнэн

0  |  0
bat(66.181.161.98) 2019 оны 10 сарын 02

mash zuv demjij bna alivaa uls oron ihenh ni dagdad itgel unemshiltei baih heregtei ter huuliaarai batalgaajaj bdag zuv huuli bna ter udur arhi zardaggui baar sav ajildaggui baival zugeer yum boluu.medeej hristuud booj uhne hamagui tendend

0  |  2
B(202.9.45.56) 2019 оны 10 сарын 02

Эд нар монголчуудыг амарч баярлаж ханадаггүй мал болгох гэж бгаа юм байх даа өөр хийх ажил олддоггүй юмуу ганц үйлдвэр бария шударга ёс тогтооё гэж орж ирж бгаа нэг мал энэ76дртор алга ард түмэн ядуурч улс орн доройтож дууслаа ирэх сонгуулиар эд нараас нэг ч хүн битгий сонгоорой

1  |  0
Zochin (73.168.31.138) 2019 оны 10 сарын 02

Heden pendger avgaid uunees uur hiih ahil bna uu.Mongol ulsad amraltiin udtuud n bagadah bish ihdeed bna pendgeruudee...!!!!

0  |  0
Баярсайхан(139.5.218.47) 2019 оны 10 сарын 02

Сарлаг Баянхонгорт юу болголоо. 21-р зууны Монголд шүү дээ. Өөр хэлэх үг алга. Энэ л дутаж гэнэ.

0  |  0
zochin (178.115.130.208) 2019 оны 10 сарын 25

Ene l dutaj gene

2  |  0
Шашин(66.181.183.183) 2019 оны 10 сарын 03

Өөр шашин шүтдэг хүмүүс яах вэ.Шашны баяраараа өөртөө чөлөө өгөөд амарчих уу.Монголчуудын унаган шашин чинь мөнх тэнгэр биздээ. Түүхээ мэддэггүй юм уу.Эсвэл хүмүүсийн мэдлэгийг сориод байна уу.

1  |  0
Zochin(202.9.43.21) 2019 оны 10 сарын 02

Boliichee!! Bayar chin ihedlee.Ard tumen yaduurch bna

1  |  0
Top