Шүүх, прокурор, цагдаагийн буруугаас ХОХИРСОН иргэдийг бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо, “Гүрэнт Монгол” хөдөлгөөн, Монголын хүний төлөө намууд хамтран монгол хүн эх орондоо эзэн байх зарчмын төлөө “Эзэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

“Эзэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд шүүгч нарт холбогдох хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар АТГ-т хандах ажиллагаа эхлүүлж байгаа ба эхний удаад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Батчимэгийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хэрэг маргааныг шийдэхдээ хоёр этгээдийг эвлэрүүлэх хэрэгт гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсантай холбогдуулан АТГ-т өгч байгаа аж.

Мөн дээрх байгууллагууд монголчуудыг эвлэлдэн нэгдэж, байгуулсан төрөө хяналттай байлгахыг уриалж байлаа.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт энэ сарын 10-нд тохиох олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчдын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрээс болж хохирсон иргэдийг Хүүхдийн ордонд бүртгэх талаар мэдэгдлээ. Түүнчлэн үндэсний аюулгүй байдалд халдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан лиценз, газрын наймаа, хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийн мэдээллийг цуглуулна гэв. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top