Ц.Оюунбаатар: Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг МАНАН бүлэглэл хаах эрхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

УИХ-ын өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг эцэслэн батална. Энэхүү хуулийн төсөлд авлига, албан тушаалын хэргээр өмнө нь ял эдэлж байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалт тусгагдаад байгаа юм. Тэгвэл зарим хүн үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалт, түүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд энэхүү заалтыг тусгаж өгсөн гэж үзэж байна.

Тэгвэл яг одоо МАХН-аас дээрх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.

Энэ үеэр МАХН-ын дэд дарга, Шадар сайд асан Ц.Оюунбаатар "Улс төрийн зорилготойгоор явуулж байгаа зүйл. Хүний амийг хөнөөсөн, хүчин хийсэн хүн сонгуульд оролцож болно. Тэгсэн атлаа хэлмэгдэж, захиалгаар хилс хэрэгт холбогдуулсан Н.Энхбаяр даргыг сонгуульд оролцуулахгүй, тэр хүнээс айж өш хонзон авах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг МАНАН бүлэглэл хаах эрх байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэг(202.126.89.231) 2019 оны 12 сарын 19

Хулгайч бол хулгайч шүү. Засарна гэж байхгүй. Сурсан юмыг сураар боохгүйэээ

0  |  0
ШУДАРГА Л БАЙЯ Л ДАА(103.111.68.3) 2019 оны 12 сарын 19

ГАНЦ ЭНХБАЯР Ч БИШ С.ЭРДЭНЭ БАС ОРНО МАШ ОЛОН ХУЛГАЙЧ ГИШҮҮД БИЙ

1  |  0
Бат(103.229.123.116) 2019 оны 12 сарын 19

За. Зүгээр н.Энхбаярыгаа өмөөрөх юм. Н.Энхбаярын хувийн өмчит намын төлөөлөгч. Та нар улс орноо хөгжүүлж байхгүй яасан юм. Танай дарга Энхбаяр УИХ-гишүүн , ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхийлөгч хүртэл хийж байхдаа хөгжүүлж байхгүй яасан юм бэ. Мөн адил та ч УИХ-ын гишүүн байсан . Та нөхдүүдэд итгэхгүй л байна. Өнөөдөр л цоорсон хүмүүс үү айн

1  |  0
манан(202.9.46.222) 2019 оны 12 сарын 19

О.Баасанхүү ; С.Бямбацогт Н.Энхбаярын сууж байсан өрөөнд нь суудаг. Шоронд байхад нь хамаг юмыг нь гудамжинд гаргаж хаяад л суусан.

1  |  0
zzzochin(192.82.72.238) 2019 оны 12 сарын 19

enkhbayar darga gesen kheden bugs doloogchid bolioch, yal awsan khun khezeech ner dewshiikh yosguy

1  |  0
Top