О.Баасанхүү: Прокурор хэргийг үзэмжээрээ шийддэг болох нь

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

УИХ-ын өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хуулийг хэр зэрэг олон хүн мэддэг юм. Сайн мэдэхгүй байна. Олон зовлон байдаг юм. Прокурорт онцгой эрх өгчихсөн байна. Хэрэг бүртгэлийн хэргээс татгалзах саналыг оруулж ирж байхад шууд яллагдагчаар татдаг эрхийг нь прокурорт өгчихсөн байна. Ажлын гурван хоногт прокурорт хүргүүлнэ гэж байгаа юм. Үүнийг прокурор өөрийн үзэмжээр шийдэх юм байна л даа. Маш олон хэрэг прокурор дээр замхардаг шүү. Хууль, эрх мэдлээ тэгш хуваарилах ёстой. Нэгэнт хэрэг мөрдөж байгаа бол прокурор хяналтаа тавих л хэрэгтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөгч нарт эрх олгооч ээ. Тэгэхгүй бол шалгадаг, үздэг. Тэгээд прокурорт аваачаад өгдөг. Өөр эрх байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэт(103.9.90.98) 2019 оны 12 сарын 20

Баасанхүү чи гарахгүй сонгуулийн дараа хуулийнхан чам дээрээ очноо хараад байж бай\n

0  |  0
Зочин(66.181.161.124) 2019 оны 12 сарын 19

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар ямарч эрх мэдэлгүй, зөвхөн прокурорын амыг хардаг хүмүүс болоод удаж байна даа. Илт залилангийн хэргийг хэрэг бүртгэл нээж шалгахыг зогсоогоод гэмтнийг өршөөн, өөгшүүлэх явдал хэрээс хэтэрч байна. Энэ нь нэг талаар прокурор хяналт тавих бус хэргийг шийддэг шүүгчийн үүрэг гүйцэтгэдэг болсон байгаа. Хүсвэл хэнийгч хэрэгт татахаар зөвшөөрөл олгодог, эс хүсвэл хэргийг шалгахгүй байлгах бүүр цаашлаад хэрэгсэхгүй болгодог болжээ. Иймд прокурор хяналт тавих үүргээл нэр төртэй гүйцэтгэж баймаар юм.

0  |  0
Top