БАЙНГЫН ХОРОО: Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

УИХ-ын өнөөдрийн /2020.01.08/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн даваа гарагт өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо. Дээрх хуулийн төслийг яаравчлан батлах ёстой гэж Засгийн газраас үзсэн тул өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж хэлэлцэхээр болоод байгаа юм. Чуулганы нэгдсэн хуралдааныг 15.00 цагаас товлосон ч одоогоор ирц бүрдээгүй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.199) 2020 оны 01 сарын 08

Жирийн тэтгэврийн хөгшдийн зээл 1-2 сая л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Мөнх-Оргилын хэлснээр өнгөрсөн 12 сард олон мянган хүн 20-30 саяын буюу нийт дүнгээрээ олон зуун тэрбумын зээл авчээ. Ядарсан хөгшдийн нэрээр тэд өөрсдийн олон зуун тэрбумын зээлийг тэглүүлцэн юм бишүү.

0  |  0
Top