Цагаан сарын асуудлаар Улсын Онцгой комисс хуралдана

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн /2020.01.29/ байдлаар коронавирусын 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106 хүрч, БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. Мөн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан байдалтай байна. 

Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комиссын хуралдааныг маргааш /2020.01.30/ өглөө зарлажээ. Онцгой комиссоор коронавирусын халдвараас сэргийлэх ажлын явц, цаашдын төлөвлөгөө болон Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.26) 2020 оны 01 сарын 29

Өнжихөд буруудахгүй шүү!! Утсаар цагаалчих

1  |  0
Иргэн(202.9.46.55) 2020 оны 01 сарын 29

НЭГ ЖИЛ ӨНЖЧИХӨД ЯАВ Л ГЭЖ,

1  |  0
Dalai(139.5.217.138) 2020 оны 01 сарын 29

Ert shiidej ugssun ni deer baihaa Ene jil hiih hereg bn u Ervvl baival olon tsagaan sar hiineshd

2  |  0
Жудаг(66.181.185.33) 2020 оны 01 сарын 29

Энэ жилдээ өнжих хэрэгтэй. Үр дүн нь Хүнсний хомсдол үүсэхгүй. Эрээнээс хог цуглуулж Монголын мөнгө хэдэн тэр бумаараа гадагшаа гарахгүй. Хөл хорио жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Томууны дэгдэлт багасана. Ийм л байна.

Жудаг(66.181.185.33) 2020 оны 01 сарын 30

0  |  0
zochin(202.9.46.46) 2020 оны 01 сарын 29

Энэ жилдээ өнжих нь зөв

2  |  0
Од(66.181.161.63) 2020 оны 01 сарын 29

Зөвхөн ээж аавдаа золгоол болоо\n

2  |  0
Top