Макао коронавирустэй холбоотойгоор бүх казиногоо хаажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Макаогийн засаг захиргааны тэргүүн Хэ Ичэн хотын бүх казиног хоёр долоо хоногийн хугацаатайгаар хаахыг үүрэгджээ. Энэ нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа арга зам аж. Мөн Макаод нийтийн тээврийн хэрэгслийг хязгаарласан байна.

Түүнчлэн хотын захиргаа өвчний тархалт ихтэй байгаа энэ үед иргэддээ гэртээ байж, хоол хүнсээ авахаас өөрөөр гадагш гарахгүй байхыг анхааруулжээ.

Макаод шинэ төрлийн коронавирусийн халдварын 10 тохиолдол илэрсэн юм. Шинэ төрлийн коронавирус нь тав хүртэлх хоногоор амьдрах чадвартай талаар Хятадын эрүүл мэндийн хорооны шинжээчид анхааруулсан билээ. Энэхүү вирус нь ханиалгах, найтаах үед агаар дуслын замаар болон өвчтөнд хүрэх, халдвар тээгчээс 1-2 метрийн зайнаас хүний биед халддаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top