Коронавирусийн эсрэг “Ремдезивир” эмийг туршиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Хятадын вирус судлалын хүрээлэн гурван жилийн өмнө Америкийн эмийн компанийн бүртгүүлсэн коронавирусийн эсрэг эм болох “Ремдезивир”-ийг албан ёсоор батлах хүсэлт гаргажээ. Энэхүү эм нь коронавирустай тэмцэх үйлчилгээтэй ч энэхүү вирусийг үгүй хийх үйлчилгээтэй эсэхийг эцэслэн батлаагүй байгаа юм.

Хятадын зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар “Ремдезивир”-ийг коронавирусийн халдвар байж болзошгүй уушгины үрэвсэлт өвчнөөр өвчилсөн хүмүүст өгч эхэлсэн байна.

Мөн АНУ-д төвтэй “Gilead” компани Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран “Ремдезивир”-ийг Ухань хотод хүн дээр туршиж эхэлсэн гэсэн мэдээ байгаа юм.

“Ремдезивир” эмийг лабораторийн нөхцөлд болон амьтан дээр туршихад “SARS”, “MERS” болон коронавирусийн эсрэг сайн үйлчлэл үзүүлжээ.

Түүнчлэн “Шинэ төрлийн коронавирусийн эсрэг хлорохин болон фавипиравир гэх эмүүдийг амьтан дээр болон хүнд уулгаж туршина” гэж БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэргэдэх биологийн төвийн захирал Сунь Яньжун ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top