Өмнөд Солонгост 4812 хүн коронавирусийн халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүний тоо 4812 болж нэмэгджээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр “COVID-19”-ийн халдварын улмаас 28 хүн нас барсан байна. Ганцхан цагийн өмнө энэ тоог 26 гэж зарлаж байсан юм.

Улс орнууд Өмнөд Солонгосоос ирж буй иргэддээ хатуу хяналт тавиад байгаа билээ. ОХУ л гэхэд энэ сарын 1-нээс Өмнөд Солонгосоос ирж байгаа гаднын орны иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Хойд хөрш коронавирусийн халдвар ихээр тархаж байгаа Ираны иргэдийг ч хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа билээ.

ОХУ, Өмнөд Солонгосын хооронд энэ сарын 1-нээс зөвхөн “Аэрофлот”, “Korean Air” агаарын тээврийн компаниуд нислэг хийж байгаа аж. Коронавирусийн тархалтын улмаас ийнхүү хязгаарлах арга хэмжээг авчээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрүүл мэнд хамгаас ч(39.115.114.99) 2020 оны 03 сарын 03

Монголд элдэв өвчин амьдарч чадахгүй үхэцгээ түй. Монголд өвчин орж чадахгүй сүнс нь зайлаг

0  |  0
Эрүүл мэнд чухал(39.115.114.99) 2020 оны 03 сарын 03

Монголд салбартай шинэ газар сүмийн сөүл хотын салбарын итгэгч 217 хүн халдвар авсан нь тогтоогджээ

0  |  0
Hmnnn(122.201.31.100) 2020 оны 03 сарын 03

Aris ungunii uzelt aziudad durgui baruuniihan aziyd olnooroo uhej uregdjiin gd bayarlaj suugaa bhdaa bas amerikchuudl ene virusiig zohion baiguulalttaigaar oruulj irsen bh\n

0  |  0
Top