Юта Жазз багийн тоглогч Руди Гобер болон Эммануэль Мудиай нараас коронавирус илэрсний дараа NBA-н удирдлагууд нийт таван багийн бүх тамирчныг тусгаарлахаар шийдвэрлэжээ.
Учир нь сүүлийн 10 хоногийн хугацаанд Юта Жазз багтай таарч тоглосон тамирчид ч эрсдэлд орж байгаа тул ийм шийдвэр гаргасан байна.
Ингэснээр Кливленд Кавальерс, Нью-Йорк Никс, Бостон Селтикс, Детройт Пистонс, Торонто Репторс багийн тоглогчид тусгаарлагдахаар болжээ.
Харин NBA-д бүртгэлтэй бүх багийн тамирчин, арын алба, удирдлагуудаас коронавирусний шинжилгээ авахаар болсон байна.
Одоогоор улирлын тоглолтыг бүр мөсөн цуцлах эсвэл таван сард шууд плей-оффын тоглолтыг эхлүүлэх зэргийг эцэслэн шийдээгүй байгаа бөгөөд монголын цагаар маргааш өглөө албан ёсоор тодорхой болно.
Эх сурвалж: ESPN