Кувейт мөнгөө “карантинд” оруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13


Кувейтийн Төв банк мөнгөн дэвсгэртүүдээ битүү хайрцагт хийж, багадаа дөрвөн долоо хоног гүйлгээнд гаргахгүй гэж мэдээлжээ.

Энэ арга хэмжээг шинэ төрлийн корнавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч байна гэж Кувейтийн төв банк цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Түүнчлэн, тус банк мөнгө тоолдог, ангилдаг, хүлээн авдаг машин болон мөнгө хадгалдаг байр, савыг тогтмол ариутгах замаар хүн ам болон банкны ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж байна.

Өнөөдрөөс (2020.03.13) Кувейтийн олон улсын нисэх онгоцны буудал агаарын зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоож байна. Үүнээс өмнө тус улсын эрх баригчид олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэддээ ресторан, кафе, дэлгүүрээр үйлчлүүлэхийг хориглосон. Тус улсад шинэ төрлийн коронавирусний халдварын 80 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top