КОВИД-19 I Дэлхийд хоногт 14 мянган хүн халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Нэг хоногийн дотор коронавирусний халдварын 14 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 862 хүн нас баржээ.

Дэлхий дахинд нийт халдварын тоо 167.511 болж нэмэгдсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэлдээ коронавирусний халдвараар Хятадаас өөр улс оронд нас барсан болон халдварласан хүмүүсийн тоо БНХАУ-ын дотоодын тохиолдлоос давсан талаар дурджээ.

“COVID-19”-ийн халдварын нууц үе нь урт учраас аюул хэд дахин өндөр байгаа юм.

Улирлын чанартай ханиадны үхлийн хувь 0.1 байдаг бол коронавирусний үхлийн хувь 3.4 буюу их өндөр байна. Эрдэмтэд халдварын нууц үеийг 14 хоног гэсэн бол одоо 20-24 хоног гэж үзэж байгаа. 

“COVID-19” өмнө нь гарч байгаагүй учраас хүмүүсийн биед вирусийг хүлээж авах дархлаа байхгүй, амархан өвчилж, хүндэрч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Top