У.Хүрэлсүх: Ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 99 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН МЭНДЧИЛГЭЭ


Монгол Улсын иргэд ээ,

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,

Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,

Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.

Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.

Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.

Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.

Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.

Монгол Улсын төлөө зүтгэе

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухна зайл(202.9.46.163) 2020 оны 03 сарын 19

Өмхий Ухна хошгоруулад эхэллээ.ЖДҮчиддээ арга хэмжээ авчихаад хуцаач хар сда минь

0  |  1
Хотын хүн(103.229.121.152) 2020 оны 03 сарын 19

Баярлалаа. Нүдэнд үл үзэгдэх харийн дайснаас баг хамт олноо, ард олон биднийгээ зѳв залан хамгаалж байгаа танд талархаж байна. Одоо харин энэ эрч хүчээрээ нүдэнд тодорхой дотоодын гэж хэлж болохуйц ”дайснуудаас” салгаж ѳгѳхийг ард олон чинь хүсэн хүлээж байна. Хэрвээ та ирт сэлмээ сугалж, эрслэн зоригловоос ард олон чинь нэгдэн эвсэж, есѳн ѳрлѳг лугаа хүчээ ѳгѳхѳд бэлэн байна. Харин та Ѳлун эх лугаа хатууг зѳѳлѳрүүлэгч, зѳѳлѳнг чангалагч эрхэм хүмүүсээр ѳѳрийгѳѳ тойруулан ”хар хайрцаг”-ийн бодлого юугаа сахигтун. Баярсайхан мэт нь Энхболдод Цогзолмаа ямар үүрэг гүйцэтгэсэн лугаа байх биз.

1  |  0
Хѳдѳѳний хүн(103.229.121.152) 2020 оны 03 сарын 19

Баярлалаа. Энэ хэдэн ѳдрүүдийн үйл явдал ямар цагт монгол түмэн нэгдэж чаддаг, нэгдсэг цагтаа ямар хүчирхэг болдогийг харуулж байна. Энэ цаг дор нэгдмэл хүчийг зангидан удирдах агуу дээдэс шиг минь удирдагч хэрэгтэйг давхар бас харууллаа. Хэрвээ тэгэж чадваас нэгдэхийн эсрэг, хагарахыг хүсэгчдийн дуу хоолой ямар хүчгүй сонсогддогийгч бас мэдэрлээ. Иймд энэ их хүслийн давалгааг мэдэрч эр зориг гаргах сайхан цаг ирж гэдгийг чамайг саын мэдэх ах хүний хувьд чамд хандажж байна.

1  |  0
zochin(66.181.178.180) 2020 оны 03 сарын 19

ta bugded talarhaj bna corona esreg buh arga hemjee awch bga eruul mendiin yam, tsagdaa, ontsgoi, hotiin darga buhii humuust bolon alban haagchid talarhaj bna

1  |  0
Зочин(59.153.112.246) 2020 оны 03 сарын 19

Товч тодорхой гоё.\n

1  |  0
Top