Ч.Улаан сайд Нарантуул зах дээр наймаа хийжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

  Өнгөрдөг амралтын өдрүүдэд “Нарантуул” худалдааны төв дээр “Тэнгэрийн од газарт буулаа” хэмээх яриа болоод өнгөрчээ. Чухам юуны тухай ингэж ярих болов хэмээн сонирхтол УИХ-ын гишүүн Ч.Улаан өөрийн биеэр тус худалдааны төвийн хулдаас, дрожны тасагт 30-аад минут саатаж, олны нүдийг хужирласан байна. Энэ үеэрээ 10 метр хулдаасыг нааш цааш нь татаж үзээд, бага зэрэг үнэ дээр нь тохиролцоо хийгээд хулдаасаа аваад гарч оджээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Ч.Улааныг өөрийн биеэр ирж худалдаа хийсэнд олон түмэн бага зэрэг гайхаж байсан ч хэл амаа билүүдсэн нь “Тэнгэрийн од газарт буугаад явлаа. Гэхдээ зарах үнээр нь авахгүй үнэ буулгаж байгааг бодоход багагүй нарийн золиг бололтой” гэсэн яриа амнаас ам дамжин хөвөрсөн юм. Үнэхээр ч УИХ- ын гишүүн Ч.Улаан олон жил Сангийн сайд хийсэн, арвилан хэмнэлтийн мастер учраас олсон хэдийгээ бусад шигээ гарынхаа салаагаар урсгахыг бодохгүй нь ойлгомжтой. Тэгээд л юмны хямдыг бодож тус худалдааны төвийг зорьсонд юуны буруу байх вэ.

 

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top