Карантин сунгагдвал XII ангийнханд ЭЕШ-д бэлдэх хичээл оруулна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ угтсан зохион байгуулалтын талаар өнөөдөр /2020.04.03/ мэдээлэл хийлээ.


БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг "”Ковид-19”-тэй холбоотойгоор ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар эцэг эхчүүдээс асуулт их ирж байна. Иймд ЭМЯ өнөөдөр өргөн мэдээлэл өгье гэсэн үүднээс хэвлэлийн хурал зарлаж байгаа.

“Ковид -19”-тэй холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг бүрэн зогсоосон байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Цаашид яахыг мэдэхгүй. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. 

Зайны сургалттай холбоотойгоор давуу болон сул талууд бий. Олон нийтийн зүгээс хичээл сайн зааж байна гэсэн үнэлэлт бий. Нөгөө талаас эцэг эх, сурагчдын харилцах харилцаанд шинэ түвшинд хүрч байна гэж ойлгож  байгаа.

ЭЕШ удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор манай дарга нар мэдээлэл өгнө. Арванхоёрдугаар ангийн сурагчдад даалгавар, хичээлийг бэлтгэж байна. Шалгалтын тов гарсан. Шалгалтыг хойшлуулахгүй байх чиглэл барьж байгаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 30 гэхэд карантин дуусвал ЭЕШ хэвийн явагдана. Харин карантин сунгагдвал XII ангийн сурагчдыг нэг танхимд олноор бөөгнөрүүлэхгүйгээр ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг  нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахад бэлэн болоод байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.55) 2020 оны 04 сарын 03

Намар хичээлээ эхлүүлсэн нь дээрээ энэ короно хайр найргүй давшилж байна аймаар байна шүү

1  |  0
Зочин(202.55.188.42) 2020 оны 04 сарын 03

Энэ жилдээ хичээлээ карантийлээд дуусгасан нь дээр байх аа. Зурагтын хичээл бол болж байгаа. Муухан сургалттай сургуулиас бараг дээр юм. Хичээлдээ зүтгэлтэй бол хүн юугаар ч сурна.

2  |  0
Top