КОВИД-19 | Эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар товч мэдээлэл хүргэе.

АНУ, Итали, Иран, Испани, Турк, Герман, Орос улсад халдварын тархалт их байна. Өвчлөл сүүлийн 10 хоногт хэдэн зуун мянгаараа нэмэгдсэн бөгөөд өмнө нь дэлхий нийтийг хамарч байсан цар тахлуудаас коронавирус тархцаараа маш хурдан байгаа юм.

Хойд хөрш ОХУ их анхаарал татаж байна. Орост сүүлийн долоо хоногт халдварын тархалт өмнөхөөсөө гурав дахин нэмэгдэж, 24 цагийн дотор 2774 хүн халдвар авч, 22 хүн нас баржээ. Халдварын ихэнх тохиолдол Москва хот орчмоор байгаа нь өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдөөгүйгээс болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Тэгвэл Өмнөд Солонгост коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүсээс халдвар дахин илэрч байгаа шалтгааныг тодруулахаар судалгаа шинжилгээний ажил хийж байгаа аж. Тус улсад залуучууд хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөхгүй байгаагаас болж халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Top