КОВИД-19 | Иранд халдварын тоо анх удаагаа буурлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд байсан Иран улсад хоногт 98 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн нэг сарын хугацаанд тус улсад халдварын тархалт хамгийн бага байгаа үзүүлэлт аж.

Түүнчлэн дэлхий дахинд коронавирусийг ялсан хүмүүст дахин вирус илэрч байгаа нь дахин халдварласан бус нуугдмал байсан вирус дархлаа сулрахад идэвхэжсэн тохиолдол гэж мэргэжилтнүүд үзжээ. Мөн шинжилгээний хариунд алдаа гарах, вирус мутацид орж байгаа эсэхийг нарийн судлах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Одоогоор дэлхий дахинд эдгэрсэн өвчтөнөөс хоёрдогч халдвар тараасан тохиолдол бүртгэгдээгүй. Эдгэрсэн хүмүүсийг дахин хоёр долоо хоног эмнэлэгт тусгаарлалтад байлгах шийдвэр гаргах тал дээр улс орнууд анхааран ажиллаж байна.

ДЭМБ-аас түүнчлэн эдгэрсэн хүн бүр дархлаатай болохгүй буюу халдварын эсрэг тэмцэх эсрэг биеттэй болохгүй байгааг мэдэгджээ.

НҮБ-аас коронавирусний халдварын тархалт хожуу эрчимжсэн ч тархалт маш өндөр байгаа Африкийн орнууд руу хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Коронавирусний халдварын тохиолдлын 30 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр илэрч байгааг анхааруулсан. Иймээс иргэд та бүхэн гэртээ байж, тусгаарлалтын дэглэмийг сахин, хүмүүстэй зайнаас харьцаарай. Мөн эмнэлгээр явахгүй байх нь маш чухал байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

 

Top