КОВИД-19: Хамгийн их халдвартай Нью-Йорк хотын гэрэл зургууд

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Дэлхийн хамгийн олон хүнтэй, хамгийн олон жуулчин очдог хот гэгддэг АНУ-ын Нью-Йорк хот. Энэ хотын дэлгүүр худалдан авагчаар, музей үзэсгэлэн нь жуулчдаар, хотын гудамж нь бизнес эрхлэгчдээр дүүрэн байсан.

Үнэндээ яг энэ олон хүнээс болоод Нью-Йорк дэлхийн хамгийн олон халдварт өвчтөнтэй хотоор тодроод байна.

Таймс-сквер

Өнөөдөр энэ хотын гудамж хоосорчээ.

Ганц сарын дотор энд COVID-19-ийн халдвартай хүний тоо мянга дахин нэмэгдсэн.

Гудамжаар явах аминд аюултай ч гэрэл зурагчин Вонг Мэй-Э, редактор Энрик Марти нар мотоциклоор яван, хотын байдлыг буулгажээ.

Нью-Йоркт коронавирусээр 7000 хүн нас барж, халдвар авагчдын тоо 100 мянгаас давсан байна.

Энэ сарын 6-наас хотын захиргаанаас зай бариагүй буюу 1,8 метрийн журмыг зөрчсөн хүнийг 1000 доллароор торгох эрхийг цагдаа нарт олгосон.

Хотын ажилгүй иргэдэд долоо хоног бүр 600 долларын тусламж үзүүлж байна.

Бага орлоготой өрхүүдэд зориулан, мужийн захиргаанаас 200 сая ам.доллар гаргаж байна.

Хөл хорио тогтоосны улмаас хотын хамгийн хэрэгцээтэй хүмүүс нь эмч, хоол бараа зөөгч нар болжээ.

Орон гэргүй 6000 иргэнийг хоосон зочид буудлуудад байрлуулсан.

Нью-Йоркийн хамгийн олон өвчтөнтэй дүүрэг нь хувь заяаны тоглоомоор Куинс дахь Корона дүүрэг.

Байрны хөлсөө төлж чадахгүй байгаа иргэдийг байрнаас гаргахыг зургаадугаар сарын 20 хүртэл хориглосон.

Хятадаас коронавирус гарсан тул хотын Чайна-тауны нэр хүнд их унажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top