Д.Цогтбаатар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2020.05.06/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.

Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг Сайд нар онцлон тэмдэглэжээ.

Д.Цогтбаатар сайд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч, хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгожээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажилаа сайн хийдэг б(202.9.46.156) 2020 оны 05 сарын 26

Гадаадад гацсан монголчуудаа авчирдаг болоосой энэ эргүү сайд нэртэй новш

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 06

Хужаа админ ацаа

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 06

Эрлийз админаа гамингаа хаацайлахаа боль л доо новшоо сэтгэгдэл устгаад.

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 06

Хар хятадтай юугаа чалчдаг байнаа.

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 06

Хар хятадтай юугаа чалчдаг эрлийз вэ?

0  |  1
Заагч(202.179.31.252) 2020 оны 05 сарын 06

Хужаа бөгс долоогчоо хар корона тахал хятадтай юугаа чалчдаг эрлийз вэ?

0  |  1
Top