КОВИД 19 | ОХУ Италиас мэргэжилтнүүдээ татна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Италид коронавирусний халдвартай тэмцэхэд нь тусалж байсан Оросын мэргэжилтнүүд маргаашаас буцах гэнэ. ОХУ цэргийн эмч, мэргэжилтнүүдээ Италиас татах болсон талаар хойд хөршийн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Италийн Бергамо дахь эмнэлгийн дарга Оливьеро Волотти Оросын цэргийн вирус судлаачдын ажил болон мэргэжлийн туршлагыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ.

Оросын мэргэжилтнүүд коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчлэхээс гадна Ломбарди мужид 90 гаруй суурин газарт халдваргүйжүүлэлт хийсэн байна.

ОХУ Италид гуравдугаар сарын сүүлчээр нөхцөл байдал хүндэрч эхлэхэд 10 гаруй онгоцоор тусламж болон мэргэжилтнүүдээ илгээсэн билээ.

Top