КОВИД-19 | Хятадад хоногт 14 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

Коронавирусний халдварын голомт болоод байсан Хятад улсад хоногт 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэг ч бас баралт нэмэгдээгүй талаар тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлжээ.

Хятадад коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 82901 болж, 78 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

БНХАУ-ын эрх баригчдын өнгөрсөн сарын 26-нд мэдээлснээр Ухань хотын эмнэлэгт коронавирусний халдвартай нэг ч өвчтөн үлдээгүй аж.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар дөрвөн сая гаруй хүн өвчлөөд байна. Цар тахлын тархалтын хурд дэлхий дахинд удааширч байгаа ч хоёр дахь давлагаа эхэлж магадгүй, зарим улсад аль хэдийнээ эхэлсэн гэж ДЭМБ үзэж байгаа аж.

АНУ, Испани, Итали, Их Британи, ОХУ гэсэн таван улс халдварын тоогоороо дэлхийд эхний тавд жагсаж байна.

 

Top