КОВИД-19 | Мексикт халдварын тоо 33 мянга давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

Мексикт коронавирусний халдвар авсан хүний тоо 33460 болж нэмэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “COVID-19”-ийн халдварын нийт тохиолдлын дөрөвний нэг буюу 8283 хүн нь өвчний идэвхтэй тохиолдол аж.

Үүний өмнө ДЭМБ Бразилд нас барсан хүний тоо 10 мянга давж, Канадад нийт халдварын тоо 67702 болж, АНУ-д халдварын тоо 1.3 сая давсан талаар мэдээлсэн юм.

Харин Их Британи улс халдварын тоогоороо дэлхийд эхний тавд явж байгаа ч хөл хорионы арга хэмжээгээ маргаашаас /2020.05.11/ эхлэн сулруулна гэжээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон ард иргэдээ бие биеэсээ хоёр метрийн зай барьсан тохиолдолд өдөрт нэгээс илүү удаа спортоор хичээллэх боломжийг олгоно гэсэн байна.

 

Top