МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

Тусгаар тогтнолын ордонд болж байгаа МАН-ын Бага хурал 13:30 цагт түр завсарласан билээ. Бага хурал завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөлөө. Хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчид дээр саналаа нэгтгэсэн байна. 

Одоо МАН-ын Бага хурал үргэлжлэн хуралдах ба нэр дэвшигчдийг баталгаажуулах тогтоолыг хэлэлцэж, эцэслэнэ. 

МАН-ын Бага хурал үдээс өмнө буюу завсарлахаас өмнө намын дүрэм зөрчсөн, намын ажилд идэвхтэй оролцоогүй, хариуцлага алдсан гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь нэр бүхий 21 хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээр томилсон. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top