“Багануур”-ын уурхайчид цусаа хандивлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Дэлхий нийтээр тархаад буй цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц багассан тул “Багануур” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Миний бэлэглэсэн цус - 3 хүнд амьдрал бэлэглэнэ” аян өрнүүлж, 120 гаруй уурхайчид цусаа хандивлалаа.

Амьддаа бие биеэ хайрлаж, бусдын зовлонд өчүүхэн ч гэсэн тус болж, ариун буяныг сэтгэлдээ тээж, энэ үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, цусны донор болсон  уурхайчдад Цусны төвөөс талархал илэрхийлсэн байна.

Аливаа улс оронд цус цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг тул эрхэс цусны донорууд, байгууллага, хамт олныг “Багануур” ХК-ийн нийт ажилтнуудын зүгээс цусаа хандивлахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.106) 2020 оны 06 сарын 16

Нүдний хужир болж дэ

1  |  0
Top