Коронавирусний улмаас 40 хоногтой нярай энджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24


Индонезийн Зүүн Ява мужийн Тланакан дүүргийн эмнэлэгт коронавирусээр оношлогдсон 40 хоногтой нярай эндсэн байна.

Хоёр долоо хоногийн өмнө түүнээс шинжилгээ авахад коронавирус илэрсэн юм.

Хэдийгээр биеийн байдал нь тогтвортой байсан ч гурав хоногийн өмнөөс илт муудаж улмаар амьсгал хураажээ.

Түүний эхээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй ч эцгээс нь вирусний халдвар илэрсэн байна.


Эх сурвалж: The Jakarta Post

Top